Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийд › БНХАУ-ын Үндэсний Өдрийн баярын долоо хоног үргэлжилсээр бай

БНХАУ-ын Үндэсний Өдрийн баярын долоо хоног үргэлжилсээр байна

БНХАУ-ын бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг баяруудын нэг болох тус улсын Үндэсний Өдрийн баяр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ыг байгуулан, Бээжин хотын Тиананмений талбайд өргөн хэмжээний ёслолын ажиллагааг зохион байгуулж байсан юм. Тэр үеэс хойш жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын Үндэсний Өдрийн баярыг эх газрын Хятад, Хонконг болон Макаод 7 хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.Энэхүү баярын үеэр Бээжин хотыг зорих жуулчдын тоо эрс өссөн байна. Нийслэл хотын аялал жуулчлалын голлох үзвэр үйлчилгээний газруудад өдөртөө л 2 сая хүн үйлчлүүлж байгаа тоо гарсан байна. Цагаан Хэрмийг үзэж сонирхохоор ирсэн жуулчдын тоо 108000-д хүрч, хэтэрсний улмаас өчигдөр тасалбар борлуулах цэгийн хаалгыг барьсан байна. БНХАУ-ын Хубэй мужийн Шэнножиа хэмээх цэцэрлэгт хүрээлэнгээр өчигдрийн байдлаар 70000 жуулчин зочилсон байна. 10 дугаар сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх Хятадын Үндэсний Өдрийн Баярын үеэр жуулчдын тоо эрс ихэссэн тул зарим үзвэр, үйлчилгээг үзэж сонирхохын тулд эхлээд тасалбар зарагдаж байгаа эсэхийг шалгахыг жуулчдад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж эхэлсэн байна.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ