Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийд › Сирид үзүүлж буй агаарын цохилтын талаар ОХУ мэдэгдэл хийлээ

Сирид үзүүлж буй агаарын цохилтын талаар ОХУ мэдэгдэл хийлээ

ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны албан ёсны мэдэгдлийг тус улсын Зэвсэгт Хүчний Ерөнхий Штабын Байлдааны Ажиллагаа Хариуцах Хэлтсийн Дарга, Хурандаа-Генерал Андрей Картапалов хийсэн байна. Тэрээр тус улсын зүгээс "Исламын Улс" бүлэглэлийн эсрэг хийх дараагийн агаарын цохилтуудыг Сири улсын төв болон хойд хэсгээр үзүүлэхээр төлөвлөөд байгаа гээд агаарын цохилт үзүүлж эхэлснээс хойш "Исламын Улс" бүлэглэлийнхэн хяналт тогтоосон бүсээ орхин явж байгаа талаар Оросын тагнуулын алба олж мэдсэн гэдгийг онцлон хэлсэн байна. Мөн тэрээр зэвсэгт бүлэглэлийнхэнд агаарын цохилт үргэлжилэх болно гэдгийг урьдчилан анхааруулсан талаар хэлсэн байна. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд ОХУ-ын зүгээс үзүүлсэн агаарын цохилтонд 39 энгийн иргэн өртсөн талаар дайныг эсэргүүцэгч бүлгийн зүгээс мэдээлээд байгаа билээ.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ