Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийд › Шоколад үйлдвэрлэгчид Геннисийн амжилт эвдлээ

Шоколад үйлдвэрлэгчид Геннисийн амжилт эвдлээ

Венесуэл улсын шоколад үйлдвэрлэгчид дэлхийн дээд амжилтын эзэд болсон байна. Тэд дэлхий дээрх хамгийн том шоколадан зоосыг хийжээ.Венесуэлийн шоколадны мэргэжилтнүүд 874 кг цэвэр шоколадан зоос хийжээ. Тэд аварга тэвшийг дүүртэл Венесуэлийн оригиналь какаог найруулан шоколад хийсэн байна. Тэдний хийсэн шоколад дэлхий дээрх хамгийн тансаг амттай какаог найрлагандаа багтаажээ. Венесуэлчууд газрын тосны дараа хамгийн их экспортолдог бүтээгдэхүүн бол какао юм.

Геннисийн амжилтыг бүртгэх газраас баасан гаригт сертификатыг нь олгосон байна. 2012 онд Италид 458 кг жинтэй шоколадан зоос хийж дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.