Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийд › Хоакин далайн шуурганы үеэр 33 зорчигчтой усан онгоц сураггү

Хоакин далайн шуурганы үеэр 33 зорчигчтой усан онгоц сураггүй алга болоод байна

Хоакин далайн шуурга өнгөрсөн баасан гаригт Багамын арлын улсын нутаг дэвсгэрийг дайрлаа. Шуурганы үеэр нэг усан онгоц живж, нэг усан онгоц сураггүй алга болоод байна.Багамын арлууд дээр Хоакин далайн шуурганы үеэр байшин барилга нурж, модод үндсээрээ сугаран унасан байна. 700 орчим жижиг арлаас бүрддэг Хамтын нийгэмлэгийн Багамын нутаг дэвсгэр үерийн усанд автжээ. Далайн давалгаа хэрхэн хүчтэй цохилж байгааг арлын оршин суугч гар утсан дээрээ бичсэн байна.

АНУ-ын Эргийн хамгаалалтын алба пүрэв гаригийн шөнө Гайти улсын баруун хойд далайд живж байсан усан онгоцноос хөлгийн багийн 12 гишүүнийг аварч байгаа дүрс бичлэгийг илгээсэн байна. Живсэн хөлөг онгоц Боливи улсын тугтай, ачаа тээврийн усан онгоц байжээ.

Харин 33 зорчигчтой мөн ачаа тээврийн усан онгоц сураггүй алга болоод байна. Эргийн хамгаалалтын албанаас сураггүй болсон Эль Фаро усан онгоц 224 метр урт Крукид арлын орчимд 15 градуст явж байсан гэжээ. АНУ-ын тугтай хөлөг онгоцыг эрж хайсаар байгаа боловч одоогоор ямар ч дохио ирээгүй байна. Усан онгоцон дээр АНУ-ын 28, Польш улсын 5 иргэн явж байжээ.

Багамын арлуудыг дайран өнгөрч байгаа Хоакин далайн шуурга 4 дүгээр түвшний аюул дагуулж байна.