Колумбийн "Хар тамхины хаан"-ыг устгажээ
Колумбийн хар тамхины хаан гэгддэг Виктор Наваррог устгасан тухай BBC мэдээлэв.Засгийн газрын явуулсан тусгай ажиллагааны үеэр Наварро болон түүний хамсаатнуудын орогнож буй Кататомбо орчмын ширэнгэн ойд агаараас цохилт өгчээ.АНУ-ын Засгийн газраас түүнийг баривчилсан хүнд 5 сая ам.доллар амлаад байсан юм.Наварро мөн Колумбийн зүүний үзэлт партизаны EPL бүлэглэлийн удирдагчдын нэг байжээ.16 жилийн өмнө байгуулагдсан энэ бүлэглэлийн үйл ажиллагаа бүхэлдээ Наваррогийн мэдэлд байдаг хар тамхины наймаачдыг зэвсэгээр хангах,хамгаалахад чиглэгдэж байжээ.
Н.САНЧИР
