Архиваас · Соёл урлаг

Дэлхийн дээд амжилтыг тогтоох гэж оролдоод амиа алдлаа.

· UBS.mn

Дэлхийн дээд амжилтыг тогтоох гэж оролдоод амиа алдлаа.

5

Хохирогч эмэгтэйн цогцсыг буух ёстой байсан газраас 1.6 километрийн зайтайгаас илрүүлсэн байна. Дэлхийн дээд амжилтыг тогтоохоор оролдлого хийх үедээ амиа алдсан эмэгтэй нь Герман улсын иргэн 46 настай Диана Парис юм байна. Түүний нөхрийн хэлж буйгаар Диана Парис нь карьертаа 1500 орчим үсрэлтийг хийж байсан хашир туршлагатай нэгэн байжээ.

Брайн Жером /цагдаагийн түрүүч/

– Хохирогчийн нөхрийн хэлснээр тэр эмэгтэй өмнө нь 1500 орчим үсрэлтийг хийж байсан, скайдайвинг талдаа туршлагатай нэгэн байжээ. Туршлагагүйтэх явдал бол гараагүй гэж бид үзэж байна.

Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар шүхрийн алдаатай ажиллагаанаас болж, энэхүү харамсалтай явдал болсон байна. Диана Парисын шүхэр нь хэтэрхий орой задарч, газарт дэндүү ойртсон учраас нөөц шүхэр бүрэн нээгдээгүй гэж дүгнэж байгаа юм. Тэдний хийх гэж байсан үзүүлбэрийн хувьд 5486 метрийн өндөр дээрээс 222 хүн үсэрч, агаар байхдаа хоорондоо нийлж, онцгой үзүүлбэр хийхээр зориглосон байжээ. Нийт 28 улс орны 222 хүн энэ үзүүлбэрт оролцсон юм. АНУ ын Аризона муж улсад олон улсын хамтарсан баг ийнхүү үзүүлбэрээ хийсэн байна. Шүхрээр онгоцноос үсрэх энэ үзүүлбэрт оролцсон иргэд дараа нь бүгдээрээ цугларч, нэгнийхээ харамсалтай үхлийн талаар мэдээг хуваалцаж, гашуудсан байна. Холбооны нисэх хүчний удирдлагын газар энэ хэргийг албан ёсоор шалгахаа мэдэгдлээ.