Архиваас · Соёл урлаг

Жастин Бибер баривчлагдсан ч, хэдэн цагийн дараа суллагдлаа.

UBS.mn

Жастин Бибер баривчлагдсан ч, хэдэн цагийн дараа суллагдлаа.

2014.01.24---biber

Канадын залуу дуучин Жастин Бибер нь Майами Бийч орчимд шар өнгийн Ламборгини машинтай явж байхдаа хурдны дээд хязгаарыг бүр 2 дахин хэтрүүлсэн байна. Түүнийг цагдаа нар зогсоож шалгах үед нилээд согтуу байснаас гадна жолооны үнэмлэх нь хүчингүй болсон, баривчилгааг эсэргүүцсэн тул шууд саатуулж, шоронд хүргэжээ. Болсон явдлыг дахин тодруулахад Жастин Бибер өөрийн найз дуучин Калил Амирын хамтаар маш өндөр үнэтэй тансаг загварын машинуудаар хоорондоо уралдаж байгаад тийнхүү саатуулагджээ. Бибер Ламборгини, харин түүний найз дуучин Калил нь Феррари машин унасан байжээ. Тэднийг уралдуулахын тулд өөр хоёр ч машин тусгаарлалт хийн зам хийсэн байсан тухай албаны хүмүүс хэлж байна.

Нүдээр үзсэн гэрчүүдийн хэлснээр Жастин найзуудынхаа хамтаар Сет нэртэй шөнийн цэнгээний газарт орж, шөнөжингөө наргисныхаа дараа ийнхүү баривчлагдсан байна. Бидний олж мэдсэнээр тэр хэд хэдэн текүйла, шар айраг ууснаас гадна мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлалтай байна. Биеэ хянах чадваргүй болсон үедээ гарч, гудамжны уралдаан хийсэн нь түүнийг нөхцөл байдлыг ухамсарлахгүй байгааг харуулахын зэрэгцээ дуучны карьерыг хүнд байдалд оруулж байна.

Энэ жил 19 настай Бибер Майами Дейд Каунтигийн шоронд нилээд хэдэн цаг саатуулагдсаны дараа 2500 ам.долларын барьцааны мөнгийг төлж, суллагдсан байна. Бибер шоронгоос гарч явах үед түүний шүтэн бишрэгч охид бүсгүйчүүд олноороо цугларан хашгиралдаж, Жастин ч фенүүд рүүгээ гар даллахаа мартаагүй байна. Цагдаагийн газрын ажилтны хэлснээр Жастин Бибер мэдүүлэг өгөх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэж, хар тамхи татсанаа хүлээн зөвшөөрчээ.