Архиваас · Соёл урлаг

Бельги улсын амьтны хүрээлэнд 2 панда ирлээ.

· UBS.mn

Бельги улсын амьтны хүрээлэнд 2 панда ирлээ.

3

Орон нутгийн цагаар пүрэв гарагт Бельги улсын Пайри Дайза нэртэй амьтны хүрээлэнд 2 том хулсны баавгай олны өмнө ил гарсан байна. 2 Пандагийн нэг нь эр, нөгөө нь эм юм байна. Эрийг нь Шинь Хуэй буюу Гялалзах од, харин эмийг нь Хао Хао буюу Сайн, сайн хэмээн нэрлэдэг ажээ. Эдгээр хулсны баавгайнуудыг БНХАУ-ын Сичуан мужийн баруун өмнөд нутагт байдаг судалгаа, шинжилгээ, дархан цаазат цогцолборын зүгээс Бельги улсад зээлдүүлсэн юм байна.

Стеффен Пацвал /Амьтны хүрээлэнгийн эрхлэгч

- Өнгөрсөн жил манай амьтны хүрээлэн 7 сарын хугацаанд ажиллахад 1.2 сая хүн зочилсон тооцоо бий. Мөн Эдинбүрг, Мадрид, Вена зэрэг хотуудын амьтны хүрээлэнгийн жишгээс хараад байхад, хэрэв пандатай бол хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг. Тийм болохоор манай амьтны хүрээлэнд ирсэн хулсны баавгайг дагаад үзэн сонирхох иргэдийн тоо бага хэмжээгээр ч нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.

Бельги улсын Франц болон Нидерланд хэлээр ярьдаг мужууд нь эдгээр хулсны баавгайг өөрсдийн амьтны хүрээлэнд авахаар нилээд өрсөлдөөн болсон тухай холбогдох албаны хүмүүс хэлж байна. Пайра Дайза нэртэй амьтны хүрээлэнд нь Бельги улсын Франц хэлээр ярьдаг бүс нутаг юм. БНХАУ-ын талаас Бельгийн Пайра Дайза амьтны хүрээлэнд 15 жилийн хугацаанд пандануудаа зээллэгээр өгч байна. Энэ шийдвэр нь Бельги улсын Нидерланд хэлээр ярьдаг ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн гэж болно. Тэдгээр хулсны баавгайг амьтны хүрээлэнд байрлуулахын сацуу, судалгааны хөтөлбөрт хамруулан судалгаа шинжилгээ хийх бөгөөд 15 жилийн хугацаа гэдэг нь хилийн чандад хамгийн удсан тохиолдол болох юм. Түүхээс үзэхэд өмнө нь 1987 онд 2 ширхэг Пандаг Бельги улсад аваачиж байсан боловч, ердөө хэдхэн сар болоод буцаж байжээ. Одоогийн байдлаар зэрлэг онгон байгальд 1600 орчим панда амьдардаг. Тэдний ихэнх нь БНХАУ-ын Сичуан мужийн уулархаг нутагт байдаг юм.