Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Соёл урлаг › Аделе эргэн ирлээ

Аделе эргэн ирлээ

Их Британи улсаас гаралтай дуучин Аделе уул нь олны өмнө төдийлөн гарч, өөрөө өөрийгөө сурталчлаад байдаггүй даруухан зантай нэгэн гэдгээрээ танигдсан. Тэгвэл энэ удаад өөрийгөө эрс өөрчилж, BBC телевизтэй хамтран бүтэн нэг цагийн шоу нэвтрүүлэг хийхээр шийджээ. Үүний учир нь 4 жилийн томоохон завсарлагааныхаа эцэст “Adele” шинэ цомгоо гаргаж байгаа хэрэг юм. 2011 онд “21” нэртэй цомгоо гаргаснаас хойш “Аделе” цомгийн бүтээл хийгээгүй бөгөөд гэр бүлийн амьдрал зохиож нам гүмхэн амьдрах болсон билээ. Харин эргэн ирснээ албан ёсоор зарлах энэхүү шинэ цомгийн тухайд Их Британий “The Sun” сонин “Adele бол бусад алдартнууд шиг зүгээр л зочны сандалд суугаад, хөтлөгчтэй харилцан ярилцаж цомгоо сурталчлахад хэтэрхий том алдартай од. Түүнд тусгай нэрийн шоу бөгөөд зөвхөн өөрт нь анхаарлаа хандуулах том баг хэрэгтэй. Тиймээс BBC телевиз тусгайлан түүнд цаг гаргасан биз ээ” хэмээн бичжээ. Үүнээс Adele аргагүй олон хүнд үгүйлэгдсэн бололтой.

Лас Вегас хотноо тоглолтоо тавих санал ирсэн бөгөөд түүний ердөө нэг үдшийн тоглолтыг 750.000 доллараар үнэлж байгаа юм. Гэвч Adele ийм гайхалтай саналын оронд зүгээр л гэртээ сууж, нөхөр Simon Konecki, хүү Angelo нартайгаа цагийг өнгөрүүлэхийг хүсч, тусгай саналуудаас татгалзсаар байгаа юм. Бас тэрээр 2011 онд хоолойны хөвчний хагалгаанд орсон бөгөөд хоолойгоо амрааж, биеэ тэнхрүүлэх хугацаа хэрэгтэй байсан биз ээ. Ямартаа ч Аделийн шинэ цомог 11 сард худалдаанд гарах бол шинэ шоу нэвтрүүлэг нь 12 сараас эфирт цацагдах төлөвлөгөөтэй байна.