Шинэ "Ромьео Жульетта" жүжгийн хөгжмийг Чинбаа бичиж байна
Драмын театрт 20 жилийн дараа "Ромео Жульетта" жүжиг эргэн ирж байна.Шинэчлэн тавьж байгаа "Ромье Жульетта"-гийн гол дүрд залуу жүжигчин О.Дөлгөөн,Б.Шинэбаяр нар сонгогдсон тухай мэдээлэл байгаа ч Төрийн соёрхолд найруулагч Н.Наранбаатар нууцлаад жүжигчдийнхаа талаар ам нээхгүй байгаа юм.Тэгвэл шинээр тавигдах жүжгийн хөгжмийг Б.Чинбат бичиж,дууны үгийг нь яруу найрагч Р.Эмүжин тэрлэж байна.Найрагч бүсгүй Шекспирийн сэтгэлээс төрж,хагас мянган жил хүн төрөлхтнийг догдлуулсан агуу хайрын түүхэнд зориулж ийн шүлэглэжээ.
...Мянган жил чи намайг хайрлаж чадах уу Маргааш хагацах юм шиг дурлах уу Мянган жил би чамайг хүлээнэ ээ, хайр минь Маргааш учрах юм шиг хүлээнэ....
