Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Соёл урлаг › ONE DIRECTION хамтлагийн шинэ цомгийн тов гарчээ

ONE DIRECTION хамтлагийн шинэ цомгийн тов гарчээ

Охидын шүтээн “One Direction” хамтлагийн тав дахь цомог худалдаанд гарах тов зарлагдлаа. Уг шинэ цомог нь Zayn Malik хамтлагаас гарснаас хойш үлдсэн дөрөв буюу Happy Styles, Louis Hamilton, Liam Payne, Niall Horan нарын анхны томоохон уран бүтээл болж байгаа юм. Басхүү ирэх онд “One Direction” түр завсарлаж, гишүүд тус тусдаа амрах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ тухай хамтлагийн гишүүн Niall Horan ярихдаа “2016 он манай хамтлагийн хувьд амралтын жил байх болно. Гэхдээ хамтлаг бүр мөсөн тарахгүй гэж амлая” хэмээсэн билээ. Энэ түр завсарлагааны өмнөх томоохон тэсрэлт болох цомгийн нэр “Made in A.M” бөгөөд ирэх 11-р сарын 13-нд худалдаанд гарах юм.

2016 оны амралтын хуваариас болоод “Made in A.M” шинэ цомгийн сурталчилгааны болон дэлхийг тойрох шинэ аялан тоглолт хийгдэхгүй бололтой. “One Direction” хамтлагийн яг одоогийн байдлаар үргэлжилж байгаа дэлхийг тойрсон аялан тоглолт энэ 10-р сард өндөрлөх билээ. Энэ оны хавар хамтлагаа орхиж, дэлхий даяар шуугиан тарьсан Zayn Malik харин одоогоор дуучин, продюсер Frank Ocean-ны хамтаар бие дааж шинэ уран бүтээл дээр ажиллаж байна.