Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Соёл урлаг › Намуунаа загварын ертөнцөд хөл тавьлаа

Намуунаа загварын ертөнцөд хөл тавьлаа

Соёлын гавъяат зүтгэлгэн Д.Ухнаа гуайн зээ, Киви хамтлагийн дуучин, дээр нь мэргэжлийн төгөлдөр хуурч, бас болоогүй “Universe Best Songs-2015” наадмын халуухан ажиглагч гээд олон тодотголын эзэн бол Намуунаа. Тэр гадаад төрхөөрөө Английн алдарт дуучин Leona Lewis-тай тун төстөй бол загвар өмссөн байдлаараа бараг л Наомиг санагдуулам гэхэд хилсдэхгүй. Авъяас билэг, бие хаа, гадаад төрх, хүмүүжил гээд олон талаар гоо сайхан байдлыг бүрдүүлсэн түүний фэн залуус улам бүр нэмэгдсээр байна. Энэ жилийн тухайд “One moment” нэртэй бие даасан цомгоо гаргаж, “Universe Best Songs-2015” наадмын ажиглагч болж, бие даасан клипээрээ олны анхаарлыг татаж чадсан Монголын хар сувд Намуунаа энэ намар загварын ертөнцөд цахиур хагалахаар шийдсэн бололтой. Тэрээр тун саяхан “Cashmere Workshop” брэндийн сурталчилгаанд тоглосон нь чамгүй сайн загвар өмсөгч гэдгийг нь баталлаа.