Хөгжлийн золиос уу,хүнд асуудал уу?
Уншигч танд дэлгэж буй нийтлэлийн маань эдгээр зургууд бол цахилгаанд цохиулан үрэгдсэн хэдэн мянган шувуудын ганц хоёрхон нь. Эх орны минь байгалийн баялаг, экологийн тэнцвэрийг хадгалах онцгой үүрэгтэй эдгээр жигүүртнүүдэд гай тохиолдоод байгаа хэдий боловч үүнийг ердөө л хөгжлийн золиос хөөрхийлөлтэй жигүүртнүүд, эсвэл бүр юу ч биш мэтээр харах хүн олон байгаад сэтгэл эмзэглэхгүй байх аргагүй. Гэтэл сэтгэлээ чилээж, эрэлхийлвэл гарц ойрхон л байдаг шүү дээ.
Хэлмэгдүүлэлт нь Социализмийн золиос байсан бол тэнэмэл хүүхэд, ажилгүйдэл, ядуурал зэрэг нь Ардчиллын золиос. Африк, азийн ядуу буурай улс орнууд хүчирхэг гүрнүүдийн бодлогын золиос байж ирсэн. Хөгжил дэвшилд золиос хэрэгтэй гэдэг ч шийдлийг гарц байсаар атал хөдлөхгүй байх нь сэтгэлгүйн илрэл.
Завхан аймгийн Цагаанчулуут сумаас Очирваань хайрханы өвөрт орших Отгон сум уруу явсан 15 КВ-ын шугамыг дагаад нэг иймэрхүү дүр зураг эрээлжилнэ. Нэг талаар энэ цахилгааны шонгууд сумдын иргэдэд цахилгаан эрчим хүч авчирч буй боловч нөгөө талаар жигүүртний эрлэг болжээ. Ялангуяа том биетэй махчин шувууд ангаа хайх, сууж амрах, зарим тохиолдолд үүрээ засдаг учир золиос болно. Шувуу тогонд цохиулах бүрт богино холбоо үүсч, тог тасарна. Доорх зурагт тэмдэглэсэн улаан хэсэгт далавчны үзүүр хүрээ л бол шувууны төгсгөл ирлээ гэсэн үг.
Нэгэн жишээ дурьдая, Завхан аймгийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд 8 хоногийн турш судалгаа хийжээ. Судалгаанд нийт 15КВ-ын 256.6 км, 35КВ-ын 85.2 км цахилгаан шугам хамрагдсан ба нийт 10 зүйлийн 164 шувуу өндөр хүчдэлд цохиулж юмуу утас мөргөж үхсэн байна. Эдгээрийн 7 зүйлийн өдөр болон шөнийн махчин шувууд Нүүдлийн зүйлийн тухай конвенц (CMS), Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц(CITES)-ийн хоёрдугаар хавсралтад багтсан. Нийт өндөр хүчдэлд цохиулж эндсэн шувуудын 62% нь Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны ховордлын үнэлгээгээр устаж болзошгүй ангилалд багтсан, 2012 онд Үндэсний бахархалт шувуугаар тодруулсан идлэг шонхор зэрэг байсан юм.
Өндөр хүчдэлд цохиулж болон утас мөргөж үхсэн шувууд
Д/д
Зүйлийн нэр
Эндсэн бодгалийн тоо
Хүчдэлд цохиулсан
Утас мөргөсөн
1.
Сохор элээ
6
-
2.
Шилийн сар
31
1
3.
Ойн сар
1
-
4.
Тарважи бүргэд
3
1
5.
Цармын бүргэд
2
-
6.
Идлэг шонхор
74
-
7.
Хотны бүгээхэй
2
-
8.
Улаанхушуут жунгаа
3
-
9.
Хон хэрээ
34
1
10.
Монгол божирог
1
-
11.
Тодорхойгүй
4
-
НИЙТ
161
3
Хүчдэлд цохиулж эндсэн шувуудын зүйлийн бүрэлдэхүүн ба эзлэх хувь графикаар
Хүчдэлд цохиулж эндсэн махчин шувуудын экологи-эдийн засгийн үнэлгээ
Д/д
Зүйлийн нэр
Эндсэн бодгалийн тоо
Экологи-эдийн засгийн үнэлгээ
Нийт
1.
Сохор элээ
6
78,000
468,000
2.
Шилийн сар
32
84,000
2,688,000
3.
Ойн сар
1
67,000
67,000
4.
Тарважи бүргэд
4
253,000
1,012,000
5.
Цармын бүргэд
2
402,000
804,000
6.
Идлэг шонхор
74
16,000,000
1,184,000,000
7.
Хотны бүгээхэй
2
28,000
56,000
НИЙТ: 1,189,095,000 төгрөг
Хүчдэлд цохиулж эндсэн шувууд ба шонгийн бүтэц
Өндөр хүчдэлд цохиулж эндсэн шувуудын дотор махчин шувуу 119 (73.91%), харин бусад шувуу 42 (26.09%) байна.
15КВ-ын шугамд өндөр хүчдэлд цохиулжутас мөргөж үхсэн. 35КВ-ын шугамд өндөр хүчдэлд цохиулж үхсэн ба сумын төвийн АТП-д өндөр хүчдэлд цохиулж үхсэн байжээ. Энэ нь эндсэн шувуудыг сэг, зэмээр хооллогч бусад амьтад зөөвөрлөх, эндсэн шувуудыг хайх хугацаа бага байсан зэргээс шалтгаалан энэ нь нийт эндсэн шувуудын хамгийн бага хорогдлын хэмжээ юм.158 шувуу , 3 шувуу 1 шувуу 2 шувуу
Мөн түүнчлэн Сүхбаатар аймгийн 60 км урттай шугамд жилдээ 1000 гаруй шонхор энддэг гэсэн урьдчилсан дүн гарчээ. Гэхдээ энэ шувуу цөөн ба олноор эндэх нь тухайн газар орны онцлог, махчин шувууны идэш тэжээл, улирал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалдаг талаар нэгэн иргэний бичвэрийг ч мөн оруулах нь зүйтэй болов уу.
Монгол орны сумдыг төвтэй холбосон энэхүү 15 КВ цахилгааны шугамыг Хятадын патентаас шууд санаа авч хийсэн гэдэг. Ямар ч үйлдвэрлэл үйлчилгээ, дэлгүүр, хоршоо, лангуу ажиллуулах, төсөл хэрэгжүүлэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэдэг хууль дүрэмтэй. Гэтэл хуулийг давж, энэ шатыг алгасан шууд хэрэгжсэн 15 КВ цахилгаан дамжуулах шугам гэгч байгальд ямар их хор хохирол учруулаад байгаагийн нэгээхэн хэсэг энэ.
Цахилгааны шон дээр шувуу суулгахгүй гэж дунд хэсэгт нь хадаас зоожээ. Гэвч шувууд зайг нь харж байгаад л шахаж сууна. Эрсдэл улам ч нэмэгдэж.
Харин судлаачдын үзэж буйгаар төмөр хөндлөвчид углах зориулалттай хуванцар тусгаарлагч, төмөр хөндлөвчний доогуур байрлалтай холбогч утас (jumper) нь шувуудад хөнөөл багатай аж.
Төмөр хөндлөвчид углах зориулалттай хуванцар тусгаарлагч байрлуулах, холбогч утсыг хөндлөвчний доогуур байрлуулах, холбогч утсыг резин тусгаарлагчаар бүрэх ажилд 74 километрт 30 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Энэ нь нэг бүр нь 16 саяар үнэлэгддэг хоёр идлэг шонхор шувуу бусад жигүүртнийхээ эрсдэлт амийг аварч болохыг харуулж байна. Монгол улсын хэмжээнд 2014 онд 30 идлэг шонхорыг соёлын зориулалтаар Арабын гурван улсад гаргасан байдаг. Байгалийнхаа баялгийг хүртэх мөртөө буцаагаад багахааныг нь зориулчих шинжгүй зан гаргах нь байж боломгүй санагдана...
Энэ мэт бидний идэж уух, өмсөж зүүх, хэрхэн баярлаж цэнгэх, тансаглан найрлах, өөр бусдаасаа дээр гарах гэж нэг дороо эргэсээр байх зуур байгаль дэлхий хохирч, хорсол гомдол тээж л байгаа. Асуудлыг шийдэх эрхзүй, бүх боломж аймаг, орон нутгийн засаг захиргаа удирдлагад бүрэн шилжсэн энэ цаг үед иргэд бид л ухаанаар чиглүүлэх учиртай. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийн адилаар жигүүртнүүдээ энэ мэт үхүүлээд л байхуу? аль эсвэл аврах уу гэдгийг бид л дуу хоолойгоо нэгтгэн шийдэж чадна. Олны хүч оломгүй далай гэдэгсэн дээ.
Тэнгэрт эрх дураараа халин дүүлэх шувуудад би хайртай. Байгалийн хатуу ширүүн бүхий л шалгуурыг эр зориг, тэсвэр тэвчээрээрээ даван туулж, ангаахай бяцхан үрсээ хүчирхэг жигүүртэн болгодог болохоор өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрнө...
Сэтгүүлч М.ХОНГОРЗУЛ
Мэдээлэл өгч хамтарч ажилласан: Завхан аймгийн байгаль орчин газрын мэргэжилтэн шувуу судлаач Ү.Төвшин
