Дэлхийн хот УЛААНБААТАР
2040 онд бичсэн тэмдэглэлээс...
Ургахын улаан нар уулсын цаанаас туяагаа цацруулан мандаж, их хотод минь нэгэн шинэ өглөө айсуй. Өглөөний тунгалаг нар өрөөний минь хөшигний цаанаас элч туяагаа цацруулан гийх тэр мөчид би гүн нойрноосоо сая нэг сэрж, шинэ өглөөтэй инээмсэглэлээрээ мэндчилэн ажилдаа явахаар ухасхийн орноосоо бослоо. 36 дугаар давхарт байрлах өрөөнийхөө цонхны хөшгийг томоос том нээж, цэвэр цэнгэг агаар амьсгалангаа гадаах орчин тойрноо ажиглан хэсэг зогсов. Манай агаарын цэвэр тунгалгийг хэлэх үү нэг сайхан цээж дүүрэн амьсгал авахад сэтгэл сэргээд нэг л таатай.
Цагийн зүү дөнгөж 6.30-ийг зааж байхад 20 гаруй сая хүнтэй их хотын амьдрал хэдийнээ эхэлж, хөл хөдөлгөөнд дарагдсан гудамж талбай намайг “Өглөө босвол нэгийг дуулна” гэдгийг адилаар ажлаа хурдан амжуул хэмээн урин дуудна. Тиймээ, би өнөөдөр арай л оройтож босжээ. Хурдхан шиг шүршүүрч ороод, будаж шунхдан цайгаа уучихаад 7 цагтай уралдан гэрээсээ яаравчлан гарч, зогсоолоос унадаг дугуйгаа аван ажил руугаа жирийлгэлээ. Уг нь ч ажлын цаг яг 8-аас эхэлдэг ч хөл хөдөлгөөн ихтэй хотынхоо шинэ сонин сайхан мэдээлэлтэй танилцахаар өдөр тутмын сонин гарчиглах нь өглөө бүрийн хамгийн үнэтэй хором мөч минь байдаг. дугуйн замаар
Ингэж өглөө ажил руугаа яаран дугуйгаараа жирийлгэхдээ хараа үл гүйцэх шил толь болсон тэнгэр баганадсан өндөр барилгуудын хажуугаар жирэлзэн өнгөрнө. Ингэж би дугуйгаараа хайртай хотоо ажин явах дуртай. Хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс над руу инээмсэглэн харж, тусламж хэрэгтэй үед минь чин сэтгэлээсээ тусалдагт нь би дуртай. би өглөө бүр тааралддаг. Энэ бол өглөө бүрийн миний амьдралын нэгэн хэсэг.найрсаг зангаар Цэцэг алагласан ногоон байгууламжуудыг услах машинууд, цэвэр гудмаар нааш цааш холхих завгүй хүмүүс, цэцэрлэгт хүрээлэнд ахмадууд өглөөний дасгалаа хийж, залуучууд гүйж байгаа дүр зурагтай
Их хотын завгүй амьдрал үргэлжилсэн яг энэ хэсэгт олоон жилийн өмнө гэр хороолол байсан гэж эмээ минь ярьдаг. Одоо ч энэ тухай залуучуудад хэлбэл барагтаа л бол итгэх хүн үгүй биз дээ хэмээн эмээ минь ярьдаг сан. Би ч хааяа итгэж ядан байдгаа нуух юун. Нээрэн, ердөө хоёрхон сарын дараа дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон . Спортын ертөнцийн тив дэлхийн шилдгүүд анх удаа манай хотод цуглаж, хүн төрөлхтөн өөрийн наадмаа бидний тоонотод хийнэ гэхээр сэтгэл догдлоод сайхан байна шүү. Уг түүхэн үйл явдалд хотын иргэн бүхэн дор бүрнээ хувь нэмрээ оруулж буй энэ үед би ч мөн ялгаагүй хотынхоо цэвэр цэмцгэр байдал анхаарал тавьж байгаа. Анх “Улаанбаатар олимпийн хот болно” гэдгийг аав, ээж минь сонсоод инээд нь хүрч байсан гэдэг. Гэхдээ бид чадлаа шүү дээ.зуны 37 дахь удаагийн олимпийн наадам төрөлх хотод минь зохион байгуулагдана
Би харин аав, ээж хоёроосоо эргүүлээд “Та нар гэж байхгүй байхад яаж ажлаа амжуулж байсан юм бэ?” гэж ам асуудаг юм. Тэд хэсэг дуугүй байснаа надад өнгөрсөн амьдралынхаа тухай чихэндээ ч итгэмээргүй сонин түүх ярьж өгсөн шүү...метро
БИ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН...
Энэ бүхэн МӨРӨӨДӨЛ БИШ, харин “БОДИТ” ИРЭЭДҮЙ
Эмх замбараагүй, зах хязгаар нь үл мэдэгдэх гэр хорооллууд, бодохоос ч жихүүдэс хүрэм өвлийн аймшигт утаа униар, хавар, намаргүй шуурах шороон шуурга, ажлын ихэнх цагийг иддэг замын түгжрээ, хотоор нэг хөглрөх хог хаягдлууд, нэг хотын иргэд атлаа нэг нэгэн рүүгээ уур уцаартай хандах хүмүүсийн хандлага... Тиймээ, өнөөдрийн хувьд нийслэл Улаанбаатар хотын маань нүүр царай ийм байгаа нь үнэн. Гэхдээ одоо ийм байгаа гээд ирээдүйд яг л энэ хэвээрээ байна гэвэл мэдээж үгүй. Бидний эргэн тойрон дахь энэ олон асуудалд төрийн зүгээс гарц хайж, эхнээс нь хэрэгжүүлээд эхэлсэнийг та лав анзаарсан байх. Юм гэдэг багаас эхэлж эмх цэгцэндээ ордгоос хойш асуудал эхнээсээ бага багаар шийдэгдээд ирнэ гэдэгт иргэд бид итгэлтэй байх нь чухал. Таны, бас миний төрж өссөн, амьдарч буй энэ хотод тулгараад буй эдгээр асуудлууд зөвхөн төрийн зүгээс арга хэмжээ аваад цэгцэрчих ажил биш гэдгийг иргэд бид ухамсарлах нь хамгийн чухал. Магадгүй таны мөрөөддөг шиг тэр хотыг бий болгоход төрийн дэмжлэгээс илүүтэй иргэд бидний оролцоо хамгийн ихээр нөлөөтэй байж мэдэх...
2040 оны хүүхэд, залуучууд өнөөдрийн энэ хотын тухай сонсоод итгэхгүй байх нь энэ цагийн хотын иргэд бид 30 гаруй жилийн дараах ирээдүйд итгэхгүй байхтай агаар нэг. Дээрх “2040 онд бичсэн тэмдэглэл”-д дэлхийн хөгжингүй орнуудын жишиг болсон хотын гол үзүүлэлтүүдийг хараар тодруулсан байгаа. Тэгвэл эдгээрийг хамгийн сүүлийн хугацаа 2040 он гэхэд хийж гүйцэтгэсэн байх тухай хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байна. Тухайлбал, дугуй явах зориулалтын замыг ирэх жилээс тавьж эхлэх бол метрог 2020 он гэх мэтчилэн 2040 он гэхэд олимп зохиох хэмжээний хөгжилтэй, дэд бүтцээ шийдсэн жинхэнэ дэлхийн хот болохоор зорилт тавин ажиллаж буй.
СУРАЛЦЪЯ: Дэлхийн хамгийн хурдацтай бөгөөд
тогтвортой хөгжиж буй хотын жишиг
Хятадын Гуандонг мужийн нутаг дэвсгэрт байрлах Шензен хот саяхныг болтол буюу 1980-аад он гэхэд жижиг суурингийн хэмжээнд байжээ. Өнөөдөр Шензен хот нь дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй 10 хотын 8-рт бичигдэж байна. 1980-аад оноос тус хотыг худалдааны нээлттэй бүс болгосон нь өнөөдрийн хөгжлийнх нь гол түлхүүр юм. Шензен хотыг худалдааны нээлттэй бүс болгосноор олон улсын хөрөнгө оруулагчид тус хот руу анхаарлаа хандуулах болж, хөрөнгө оруулж эхэлсэн байдаг. 1999 оноос хойш тус хотод 60 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулалтыг 300 шахам төсөл, хөтөлбөрт оруулсан тооцоо байдаг. Тэгэхээр Шензен хот гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт, боломжоо өөртөө хөгжил болгон үлдээхээр хууль эрх зүйн орчингоо шинэчилж, хот төлөвлөлтийн бодлогоо боловсруулж эхэлсэн байдаг. Юун түрүүнд эрчимтэй үйлдвэржилттэй холбоотойгоор хөдөө орон нутгаас ажиллахаар орж ирсэн хэдэн мянган иргэдийг хямд бөгөөд төлөвлөлттэй орон сууцаар хангах асуудал тавигдсан юм. Үүний дараа газар ашиглалтыг хотоос хяналттай олгох асуудал ордог байна. Одоогоор 350,000 гаруй барилга байгууламжийн газар олголтыг Шензен хот хийгээд байна. Тус хотын хүн амын төвлөрөл ихсэх хандлагатай байгаа ба тэнгэр баганадсан өндөр барилгууд хотын зах руугаа түрсээр байгаа юм. Энэ хандлага сүүлийн 30 жилийн турш үргэлжилж байна. Тэнгэр баганадсан барилгууд нь өнөөдөр хөгжил дэвшил, хүн амын төвлөрөл, метрополитан хотуудын гол имиж болж байгаа. Тэгвэл 250 гаруй өндөр барилгууд Шензен хотод сүндэрлэж байна. Өндөр барилгууд бол газрыг хамгийн ашигтай байдлаар ашиглах арга зам байдаг. Хятадын Шензен.
Өнөөдөр дэлхийн хамгийн эрчимтэй өсөлттэй гэгдэх Хядадтай дөрөө нийлүүлэн хөгжиж байгаа улс бол Энэтхэг. Иймээс ч дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудын тоонд Энэтхэгийн Мумбай хот зүй ёсоор багтаж байгаа юм. 1947 онд 4 сая орчим хүн амтай байсан Мумбай хот өнөөдөр 12 сая гаруй хүн амтай болж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларын хэмжээнд хүрсэн байна. Мумбай хотод замбараагүй хотжилт, ядуурал зэрэг тулгамдсан асуудлууд байгаа ч тус хот эдгээр дутагдлаа түргэн хугацаанд багасгаж чадаж байгаа юм. Өнөөдрийн Мумбай хотын хөгжлийн гол түлхүүр нь эдийн засгийн өсөлт юм. 1980 оныг хүртэл Мумбай нь загасчиллын аж ахуйгаар амьдралаа залгуулдаг, үйлвэрлэлийн салбарын хувьд зөвхөн даавууны үйлдвэрлэл эрхэлдэг жижиг хот байсан бол бодлогын хүрээнд тус хотыг боомт хот болгосноор Мумбай хотын эдийн засаг эрчимтэй өсч эхэлсэн юм. Өнөөдөр тус хот нь үйлдвэрлэлийн районы хэмжээнд хүрсэн бөгөөд мэдээллийн технологийн салбар, санхүүгийн үйлчилгээний секторууд тус хотын эдийн засгийн хөдөлгөгч хүч болж байна. Тэгэхээр дэлхийн хотуудын хөгжлийн гол хөшүүргэ нь эдийн засгийн тогтвортой өсөлт байдаг юм. Мумбай.
Хотын хөгжилд газрын асуудал нэн чухал
Нийслэлийн хэмжээнд 7 томоохон газруудад шинээр дахин төлөвлөлт хийхээр ажлаа эхлүүлэхээр шийдсэн ч газрын асуудал дээр иргэд, төр хоёр хоорондоо үл ойлгоцолтой явсаар байгаад гол зангилаа байна. Харин дэлхийн томоохон хотууд нийслэлийнхээ хот төлөвлөлтөнд дахин анхаарлаа хандуулж байна. Хуучин хотын төлөвлөлт болон замбараагүй баригдсан барилга байгууламжийг иргэдтэйгээ тохиролцсоны үр дүнд танигдахын аргагүй хотууд дахин төрсөөр буй. Хотыг хөгжүүлэхэд газрын асуудал хамгийн чухал зүйлийн нэг. Нэг жишээ, Бразилийн Рио де Жанейро хотын дарга Ранигран Дань "Өнөөгийн нийслэлийн түвшин маань иргэд ирээдүйгээ харан газраа улсдаа буцаан өгсөнд ийм үр дүнд хүрсэн" гэж хэлсэн байдаг. 2007 оны хувьд Бразил улсын нийслэл Рио де Жанейро дахин төлөвлөлт АНУ-ын хот төлөвлөлтийн 10 гаруй дотоодын 60 гаруй мэргэжилтний ачаар томоохон цэцэрлэгт хүрээлэн, хурдны метро, 15 арван жилийн сургуулийг шинэчилж, Рио де Жанейрод их дэлгүүрийн гудамжийг томоохон 15 байгууллагуудын суурин дээр барьж, дэлгүүрүүдийн нэгдсэн газрыг бий болгосон байдаг.
Сэтгүүлч Б.БАЯРЖАРГАЛ
