Михаил Калашников 94 насандаа таалал төгсөв
Михайл Калашников Удмуртын нийслэл Ижевск хотын эмнэлэгт амьсгал хураасан байна. Түүний таалал төгссөн шалтгааныг олон нийтэд зарлаагүй байна. Калашников өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгаанаар хотын эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Автомат Калашников буюу АК-47 бууны загварыг гаргаж дэлхийд нэр нь түгсэн зохион бүтээлчийн бүтээл дэлхий даяар зуун сая байдаг гэсэн тоо байна. Элсэрхэг, чийгтэй орчинд саадгүй ажилладгаараа АНУ-ын М-16 зэвсэгтэй ижил юм. ЗХУ-ын хийж байсан АК-47-г Москвагаас гадна дэлхийн 30 улсад үйлдвэрлэх эрх нь байдаг байна.
Калашниковын зэвсгийг Мозамбек улсад үндэстнийг чөлөөлөгч, хувьсгалчид туган дээрээ мандуулж байжээ. Тэрээр Сибирт мэндэлж, 1938 онд Улаан рамид нэгдсэнийхээ дараа механик, тоног төхөөрөмжтэй ажиллах чадвараа харуулсан байна. 1941 онд эмнэлэгт байхдаа Калашников Нацистуудын хэрэглэж байсан автомат буунаас санаа аван, өөрийн санаагаа боловсруулж эхэлжээ.
Михаил Калашников хэлэхдээ:
“Хэрэв буруугаар ашиглавал ямар ч зэвсэг үхлийн аюултай, харин болгоомжтой хэрэглэвэл гараас гарт дамжуулалгүй, гудамжинд худалдалгүй армид л байх ёстой.”
Энэ санаа нь түүнд Социалист Хөдөлмөрийн баатар, Ленин болон Сталины нэрэмжит шагнал зэрэг маш олон нэр хүндтэй шагналуудыг авчирсан байдаг юм. Гэвч түүний санаа зохиогчийн эрхээ авч чадаагүй байсан тул тэрбумтнуудын эгнээнд багтаж чадаагүй байна. Калашников АК-47-ыг анх үйлдвэрлэж байсан Измаш компанид 80 гартлаа ахлах зохион бүтээгчээр ажиллажээ.