Архиваас · Улс төр

Украйн улсын ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Петр Прошенко ялалт байгуулснаа тэмдэглэв

UBS.mn

Өчигдөр Украйн улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн. Сонгуульд 20 гаруй нэр дэвшигч өрсөлдсөний 15 нь бие даан нэр дэвшигчид байсан юм. Нэр дэвшигчдийн дундаас тэрбумтан Петр Порошенко өөрийгөө ялсан хэмээн зарлаж, ялалтаа тэмдэглэсэн байна.

Украйн улсын улс төр тун тогтворгүй, Барууны орнууд болон ОХУ-ын түрэмгийлэл мөргөлдөж байгаа энэ үед дэлхийн нийтийн анхаарлыг шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль маш их татаж байна.

Өнгөрсөн 2 дугаар сарын 21-ний өдөр Украйны ерөнхийлөгч байсан Виктор Янукович огцорсноос хойш 3 сарын дараа ерөнхийлөгчийн сонгуульд явагдлаа. Ням гаригт болж өнгөрсөн санал хураалтын албан ёсны дүн гараагүй байгаа ч чихрийн үйлдвэрийн эзэн, тэрбумтан Петр Порошенко ялалт байгуулснаа зарлалаа. Тэрбумтан саналын хуудсыг 56 хувийн саналтайгаар тэргүүлж байна гэсэн дүн мэдээ ирсэн байна. Порошенкогийн хувьд Европын холбоонд нэгдэх саналыг дэмжигчдийн нэг төдийгийн мөрийн хөтөлбөртөө УКрайны зүүн бүст үүссэн ОХУ-ыг дэмжигчдийн тэмцэл мөргөлдөөнийг намжааж, энх тайвныг эргүүлэн авчирна гэсэн амлалтыг багтаагаад байгаа юм.

Порошенко хэрэв Украйн улсын ерөнхийлөгч болох юм бол хамгийн түрүүнд зүүн бүсийн Донбасст зочилж ОХУ-ыг дэмжигч тусгаарлах үзэлтнүүдэд эзлэгдээд байгаа нутаг дэвсгэрийг чөлөөлнө гэсэн байна. Мөн Крымыг ОХУ-д шилжүүлэн өгснийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Түүний хувьд ОХУ-тай аюулгүй байдлын шинэ гэрээ байгуулах сонирхолтой байна.

Петр Порошенко, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч

Миний ерөнхийлөгчийн зүгээс хийх анхны айлчлалын төв цэг маань Донбасс байх болно. Би Донбассын оршин суугчидтай ярилцана. Зэвсэг барилгүйгээр гэрээ хэлэлцээр хийнэ гэж бодож байна. Энэ бүхэн тэдний аюулгүй байдал, эрх ашгаа хамгаалах, хэл соёл эдийн засаг үүрэгт ажлаа гүйцэтгэх эрхээ хамгаалахад нь тусална. Бид өршөөлийн хууль батлахад бэлэн байна. Гэхдээ зөвхөн хуулийн дагуу 2 болзол тавьж байна. Ердөө цус урсгахгүй, зэвсгээ хураалгана гэсэн тохиолдолд өршөөлийн хууль үйлчилнэ.

Украйн улсад санал өгөх эрхтэй 35,5 сая иргэний 60 хувь саналаа өгсөн тул санал хураалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч мөн Украйны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн. Барууныхны хувьд ерөнхийлөгчийн сонгууль асуудлыг шийдвэрлэх гол гарц гэж үзэж байгаа юм.

Харин энэ удаагийн сонгуульд ялж магадгүй гэж яригдаж байсан, Порошенкогийн гол өрсөлдөгч Украйн улсын ерөнхий сайд асан Юлия Темошинко 13 хувийн санал авсан байна.