Их Британий гадаад хэргийн сайд Бразилд айлчилж байна.
Венесуэл улсад үргэлжилж байгаа засгийн газраа эсэргүүцсэн жагсаал тэмцэл нь хүчирхийлэлд шилжиж, бүс нутаг төдийгүй олон улсын анхаарлыг татсан асуудал болж хувираад байна.Венесуэлийн сөрөг хүчний нэг удирдагч бууж өгсөн боловч, цаашдаа талуудын хооронд хүчтэй мөргөлдөөн үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Ямартай ч, Их Британий гадаад хэргийн сайд Вильям Хээг Бразил улсад очоод хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Венесуэл улсын асуудлыг хөндөж, санаа зовж буйгаа мэдэгдлээ.
Вильям Хээг /Их Британий гадаад хэргийн сайд/
- Венесуэл улс дахь хүчирхийлэлд маш их санаа зовж байна. Венесуэлийн эрх баригчид нь жагсагчдын хийж буй тайван жагсаалыг хүчээр тараахаар оролдож байгаа нь хүчирхийлэл дагуулж байх магадлалтай байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Венесуэлчүүд улс орныхоо үйл ажиллагаанд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ирээдүйдээ хандсан бодлогод хувь нэмрээ оруулах эрхтэй шүү дээ.
Их Британий гадаад хэргийн сайд Вильям Хээг, Бразилын гадаад хэргийн сайд Люиз Альберто Фигуюйредо нар 2 улсын хоорондох стратегийн түншлэлийн талаар ярилцаж байгаа юм. Уулзалтын үеэр Бразил, Их Британи улсууд нь худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт хамтран ажиллах тохиролцолд гарын үсэг зуржээ. Дашрамд хэлэхэд Их Британий гадаад хэргийн сайд Вильям Хээгийн Бразилд хийх айлчлал гурав хоног үргэлжлэх юм.
ИХ Британий гадаад хэргийн сайд Вильям Хээг Бразил улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Венесуэлд үргэлжилж буй эмх замбараагүй байдалд санаа зовж байна гэдгээ илэрхийллээ. Бразилын нийслэл Бразиляд Их Британий гадаад хэргийн сайд мэдэгдэл хийж, бүс нутгийг хамарсан эмх замбараагүй байдал хувирч болзошгүй тухай анхааруулсан байна.