Архиваас · Олон улс

Мексикийн зартай гэмт этгээдийг саатууллаа.

UBS.mn

Мексикийн зартай гэмт этгээдийг саатууллаа.

2014.01.16---mexico

Мексик улсын Чиуауа мужийн яллагч нар орон нутгийн цагаар лхагва гарагт, манай цагаар пүрэв гарагт хар тамхи дамлан наймаалагч Анхель Табода Вилланюваг баривчлан саатуулсан болохоо албан ёсоор олон нийтэд ил болголоо. Эль Конехо буюу туулай нэрээрээ олонд зартай Вилланюваг өнгөрсөн мягмар гарагт баривчлан саатуулсан юм байна. Сэжигтэн Вилланюва нь 2011 онд Мексикийн хүний эрхийн төлөө тэмцэгч Хавиер Сицилягийн цорын ганц хүүхдийнх нь амийг хөнөөсөн бүлэг этгээдүүдийн нэг мөн гэж албаны хүмүүс сэжиглэдэг юм.

Табода Вилланюва нь 4 хүний амийг хөнөөхөд биечлэн оролцсон, мөн дахиад 10 хүний амийг бусниулах хэргийг зохион байгуулсан. Энэ хэргүүд бүгд Морелос мужид үйлдэгдсэн.

Эргэн сануулахад Мексикийн хүний эрх, энх тайвны төлөө тэмцэгч Сицилягийн хүү болох Хуан Франциског 2011 онд 6 зургаан найзынхаа хамтаар шөнийн клубаас гарч ирэхэд нь зэвсэгт этгээдүүд барьцаалж, улмаар амийг нь хөнөөгөөд цогцоснуудыг нь хотын ойролцоо хаясан байсныг хожим илрүүлсэн юм.

Энэхүү жигшүүрт явдлын дараа Хавиер Сициля нь Шударга ёс ба энх тайвны төлөө хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, тэмцлээ идэвхтэй өрнүүлэх болжээ. Тэрээр Мексикийн засгийн газрыг хар тамхи дамлан наймаалагч этгээдүүдэд хэтэрхий зөөлөн хандаж байна хэмээн хурцаар шүүмжилдэг.