Архиваас · Олон улс

Маш ховор төрлийн хөх алмаз эрдэнийг илрүүллээ.

UBS.mn

Маш ховор төрлийн хөх алмаз эрдэнийг илрүүллээ.

2014.01.23---diamond

Өмнөд Африк улсын нутаг дэвсгэрт байдаг Кулинаны уурхайн олборлолт хийдэг газраас дэлхийн хамгийн алдартай алмаз эрдэнийн чулуунуудыг илрүүлсэн байдаг уламжлалтай.

Тэгвэл Кулинаны уурхайгаас дахин нэг ховор алмаз эрдэнийг олж илрүүлсэн тухай Петра Даймондс компани мэдэгдлээ. Энэ компаний гүйцэтгэх захирал Иохан Диппенаарын хэлснээр шинээр олсон чулууны овор хэмжээ нь чухал биш, хамгийн гол нь маш ховор төрлийн цэнхэр алмаз гэдэгт гол учир байгаа юм.

Иохан Диппенаар /Петра Даймондсын захирал/

- Алмаз эрдэнийн чулууны овор хэмжээ тэгтлээ анхаарал татахгүй байна. Үүнтэй адил болон том хэмжээтэй алмазууд дэлхийн олон хэсгээс олдож л байдаг. Бүр 100 караттай, 500 караттай цагаан алмаз олддог. Харин өнгийн чулуунуудын хувьд өөр шүү, үүн шиг ховор төрлийн хөх алмаз маш их үнэтэй байдаг юм.

Энд нэмээд хэлэхэд өнгөрсөн жил 25.5 каратын хөх алмаз чулуу нь 16.9 сая ам.доллараар худалдагдаж байжээ. Түүнтэй харьцуулахад Петра Даймондсын илрүүлсэн хөх алмаз нь бүр ч илүү сайн чанартай, карат томтой байгаа юм. Тэр ч үүднээс бүр илүү үнэ хүрэх нь тодорхой ажээ.