Архиваас · Олон улс

Малала охин Сирийн дүрвэгчдийн лагерт очлоо.

· UBS.mn

Малала охин Сирийн дүрвэгчдийн лагерт очлоо.

4

Пакистан улсын эмэгтэйчүүд, өсвөр насныхны боловсрол, хүний эрхийн төлөө тэмцэгч болоод буй Малала охин орон нутгийн цагаар мягмар гарагт Иордан улсад очоод байна. Тэрээр Сирийн иргэний дайнаас дүрвэн дайжсан олон мянган иргэн байрлаж буй Заатари нэртэй лагерьт зочилжээ. Малала охин дүрвэгчдийн лагерийн нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа дэлхийн улс орнуудад хандаж, Сирийн дүрвэгчдэд яаралтай туслахыг хүссэн байна.

- Би Их Британид байхдаа Сирид болж байгаа үйл явдлын талаар сайтар ойлголтгүй байсан. Тэнд дайн болж байгаа л гэх бүдэг бадаг ойлголттой байсан. Хэн ч тэнд ярихгүй, учир нь хүмүүс Сирид болж байгаа бүхнийг улс төрийн хямрал, аюултай учраас хол байсан нь дээр хэмээн үзэж, ярихыг ч хүсдэггүй. Гэтэл бид энд ирж, Сирийн дүрвэгчид, эдгээр хүүхдүүдийг нүдээр харлаа. Ямар ч гэм буруугүй хүүхдүүд боловсрол эзэмших насандаа эх нутгаасаа дүрвэн гарч, энд хог шороотой зууралдан байгаа нь үнэхээр эмзэглүүштэй. Тэр ч үүднээс, дэлхий нийтэд хандан уриалж, энд юу болж байгааг мэдэгдэж, Сирийн дүрвэгчид, эдгээр хүүхдүүдэд туслахыг та бүхнээс хүсч байна.

Үзэгчиддээ эргэн сануулахад Пакистаны Малала охин нь 2012 онд сургуулиасаа гэр лүүгээ харьж явахдаа Талибаны зэвсэгт дайчны халдлагад өртөж, амь насаа алдах дөхсөн билээ. Өдгөө тэрээр дэлхийн хэмжээнд охидын боловсролын асуудлыг ярьдаг, энэ талаар ажилладаг төлөөлөгч болж хувирсан юм. Малалагийн хэлж буйгаар түүний нэрэмжит Малала сан нь Сирийн дүрвэгчдийн бааз дахь охидуудад боловсрол олгох тал дээр онцгой анхаарч ажиллах юм байна.