Архиваас · Олон улс

Кувейт улсад болсон уулзалтын үеэр 2.4 тэрбум ам.долларын тусламжийг амлалаа.

UBS.mn

Кувейт улсад болсон уулзалтын үеэр 2.4 тэрбум ам.долларын тусламжийг амлалаа.

20140116--kuwet

Чуулганы эхний хэсэгт Кувейт болон АНУ, бусад донор орнууд нь аль хэдийн 1.2 тэр бум ам.долларын хандивыг олгохоо мэдэгдээд байсан юм. Ингээд чуулган үргэлжлэн явах хугацаанд тусламжийн мөнгөн амлалтын хэмжээ нэмэгдсээр 2.4 тэр бумд хүрчээ.

Энэхүү амлалт болгосон мөнгийг цаг хугацаанд нь гаргуулан авч, тусламж шаардлагатай ард иргэдэд олгох тал дээр анхаарч ажиллахаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдлээ. Сири улсад 3 дахь жилдээ үргэлжилж байгаа иргэний дайнаас дүрвэн дайжсан иргэд хөрш зэргэлдээ улс орнуудад хүнд байдалтай амьдарч байна.

Түүнчлэн Сири улсын иргэний дайнаас зугтан дайжиж чадаагүй олон мянган иргэн одоо ч гэсэн тулалдааны бүсэд онц аюултай нөхцөл байдалд амьдарч байгаа юм.

НҮБ-ын зүгээс олон улсад хандаж, Сири улсын ард иргэдэд туслах зорилгоор 6.5 тэр бум ам.долларын тусламжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь НҮБ-ын түүхэнд зөвхөн нэг хямралтай асуудлыг шийдвэрлэх зорилгоор асууж байгаа хамгийн их хэмжээтэй санхүүжилт гэж олон улсын ажиглагчид тайлбарлаж байна.

Кувейт улсад НҮБ-ын санал санаачлагын дагуу зохион байгуулагдсан уулзалтыг ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан тэргүүн Валери Амос, дүрвэгсдийн талаар ажилладаг дээд комиссар Антонио Гутеррез нар ахлан явуулжээ.

Энэ удаагийн уулзалт нь Швейцарын Женев хотноо явагдах Сирийн энх тайвны Женев 2 чуулган болохоос долоон хоногийн өмнө явагдаж буйгаараа онцлогтой.