Крымыг зэвсэггүйжүүлсэн болгохыг уриалав
Андрей Паруби зөрчилдөөнийг намжаах хамгийн гол шийдвэр бол маргаан дагуулаад байгаа хар тэнгисийн эрэг дээрх Крымын тусгай бүсийг зэвсэггүйжүүлсэн бүс болгох гэж үзэж байна. Тиймээс НҮБ-д энэ тухай уриалга гаргаж, уриалгыг дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Энэ нь Крымд байрлаад байгаа ОХУ болон Украйны цэргийн хүчнийг аль алиныг нь эргүүлэн татна гэсэн үг юм.
Шаардлагатай Нато цэргийн ажиллагаа явуулна
Түүнчлэн лхагва гаригт НАТО-ын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Украйн дахь Оросын давамгайлал Хүйтэн дайнаас хойш Европын Аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том аюул болоод байгааг анхааруулсан байна. Хэрэв шаардлага гарвал НАТО-ын зүгээс ОХУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлэн гэдгийг илэрхийлжээ. Натогийн тагнуулын онгоцууд Польш, Румыны нутаг дэвсгэрээс ажиглалт хийж, Эстон, Латви, Литвийн агаарын хамгаалах бүсээс ажиглаж байна.
Мөн өдөр Жоржтауны их сургуульд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны нэрэмжит энх тайван, аюулгүй байдлын шагналыг гардан авсан юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон
НАТО шиг үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын гишүүн бүр нэгдмэл нэг санаатай байна гэдэг амаргүй. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн даргын авьяас чадвар холбоотнууддаа хамтын зөв шийдвэр гаргахад тусалж байдаг юм. Форжтауны их сургууль 2014 оны Хиллари Клинтоны шагналыг Андерс Фог Расмуссенд олгож байгаагаараа бахархаж байна.