Архиваас · Олон улс

Колумбад Парламентын сонгуулийн санал хураалт болов

UBS.mn

Колумбад Парламентын сонгуулийн санал хураалт болов

4

Санал хураалтаар ард иргэд Парламентын дээд доод танхимын буюу Сенатын 120 гишүүн, доод танхимын 167 гишүүнийг сонгох юм. Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос энэ жилийн сонгууль урьд өмнө нь болж байсан сонгуулиудаас илүү аюулгүй тайван болж өнгөрснийг мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Сантосын хувьд шинээр гарч ирж буй эрх баригчид шинэчлэл хийж, шинэ хууль санаачилснаар Засгийн газар Фарк босогчдын бүлэгтэй эхлүүлсэн энхийн хэлэлцээрт эергээр нөлөөлнө гэдэгт найдаж байгаа юм. Хэлэлцээр эхлээд жил 3 сар болж байгаа ч хэлэлцээрийн явц удаашралтай одоогоор эцсийн байдлаар санал нэгдээгүй хэвээр байна.

Мөн тус улсын ерөнхийлөгчөөр 2002-2010 оны хооронд ажиллаж байсан Алваро УРибе сенатад суудал эзлэхийн төлөө Төвийг сахисан Ардчилал намаас өрсөлдөж байгаа нь сонирхол татаж байгаа юм. Хуучин ерөнхийлөгч шинэ засаглалын үед ямар байр суурь эзлэхийг дотоодын ажиглагчид харж байна.

Ирэх 5 дугаар сарын 25-ны өдөр ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Ерөнхийлөгчийн сонгуульд 32,7 сая иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Гэхдээ сонгогчид сонгуулийн санал хураалтанд бүрэн ирцгүй орох болов уу гэсэн таамаг байна. Учир нь өчигдөр болж өнгөрсөн сонгуульд иргэдийн тал нь оролцсон гэсэн мэдээ байна. Шинээр сонгогдсон Конгрессийн гишүүд ирэх 7 дугаар сарын 20-нд ажлаа хүлээж авна.