Их Британид цаг агаар муудсаар байна
Их Британий Зүүн өмнөд Английн нутаг дэвсгэр үерийн усанд автаад байна. Үерт боогдсон автомашин, тээврийн хэрэгслийн зорчигчдод онц байдлын ажилтнууд тусалж байгаа юм. Цаг агаар муудсанаас Лондон хотын нисэх буудалд зорчигчид нислэгээ хүлээж ядан, олон зуун мянган айл гэрэл цахилгаангүй болжээ.
Хүрээлэн буй орчны газарын ажилтан Эндрю Гилхэм хэлэхдээ:
“Бидэнд байгаа мэдээллээр зуу орчим орон сууц, албан газар үерт автсан байна. Улс орон даяар тээврийн хэрэгслээр зорчиж байгаа нийт иргэдэд хандан анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Үертэй газрууд руу аль болох явахгүй байхыг хичээгээрэй! Маш аюултай байгаа шүү.”
Шуурганы улмаас одоогийн байдлаар Британид 4 хүн амь насаа алдаад байна. Тэдний нэг нь үерт урссан нохойгоо аврах гэж байгаад амиа алджээ. Харин 2 хүн автомашины ослоор, нэг эмэгтэйн цогцос Умард Уэльсийн голоос олдсон байна.
Цаг уурч Иан Кюри хэлэхдээ:
“Сүүлийн 10 хоногт бороо маш их орсон. Өчигдөр 24 цагийн турш бороо тасралтгүй асгарлаа. Энэ долоо хоногт өмнөд сарынхаас бүр илүү байсан.”
Лондоны Гэтвик нисэх буудлын хойд терминалын тог тасарснаас 26 нислэг цуцлагдаж, түүнээс ч олон нислэг хойшлогдоод байна. Улсдаа 2-т ордог нисэх буудлын үйл ажиллагаа ойролцоох гол мөрөн үерлэснээс хүндрэл учирч байгааг хэлжээ.
Британи даяар 150,000 гаруй айл гэрэл цахилгаангүй болсны дийлэнх нь ӨМнөд Английн оршин суугчид байгаа юм. Энэ байдлаараа зул сарын баярын өдөр иргэд гэр бүлийнхэнтэйгээ хамт байж чадахгүйгээр барахгүй зарим айл энэ өдөр тоггүй байхнээ.