Архиваас · Олон улс

Италийн ерөнхий сайд Энрико Летта огцорлоо.

· UBS.mn

Италийн ерөнхий сайд Энрико Летта огцорлоо.

4

10 дахь сарынхаа нүүрийг үзэж буй Италийн одоогийн засгийн газарт дахин томоохон өөрчлөлт орох нь тодорхой болж байна. Италийн ерөнхий сайд Энрико Летта нь өөрийнхөө нам дотроо хангалттай дэмжлэг хүлээж чадахгүй болсон тул ийнхүү албан тушаалаа хүлээлгэн өгөхөө шийджээ. Түүний хувьд эрх баригч эвслийг бүрдүүлэгч Ардчилсан намынхаа удирдлагын өрсөлдөөнд ялагдаж, Флоренц хотын захирагч Маттео Рензи намынхаа олонхын дэмжлэгийг аваад байгаа юм.

Ерөнхий сайд Леттаг огцрохоо зарлахаас хэдхэн цагийн өмнө Ардчилсан намын дарга, Флоренц хотын захирагч Маттео Рензи нь мэдэгдэл хийж, эдийн засаг болон улс төрийн тогтворгүй байдалд байгаа Итали улсад томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Тэрээр сүүлийн хэдэн сарын турш Ардчилсан нам дотроо нэр хүндээ ихээхэн өсгөж, улмаар Италийн ерөнхий сайд болохын төлөө идэвхтэй тэмцсэн нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлж байна.

Ерөнхий сайд Летта нь ардчилсан нам дотроо дэмжлэгээ алдсан учраас орон нутгийн цагаар баасан гарагт огцрох хүсэлтээ Италийн ерөнхийлөгч Жиоржио Наполитано-д өргөн барьж байна.

Флоренцийн захирагч Маттео Рензи цаашид нэр хүндээ өсгөж, ИТали улсын ерөнхий сайд болох аваас эрх баригч эвслийн салшгүй хэсэгт тооцогддог ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн төв барууны намын дэмжлэгийг алдаж болзошгүй юм.