Архиваас · Олон улс

Италийн ерөнхий сайд Маттео Рензид итгэл хүлээлгэлээ.

· UBS.mn

Италийн ерөнхий сайд Маттео Рензид итгэл хүлээлгэлээ.

4

Энэ жил 39 настай Маттео Рензи нь эхлээд Сенатын танхимд тун цөөн саналын зөрүүгээр итгэл хүлээлгэх шийдвэрийг сонсож, дараа нь парламентын доод танхимд 378 ыг харьцах нь 220 саналаар дэмжигдсэн байна.

Орон нутгийн цагаар мягмар гарагт ийнхүү ялалт байгуулснаар Италийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд Маттео Рензи нь өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломжтой юм.

Хамгийн сонирхолтой нь Маттео Рензи ерөнхий сайд болсноос хойших эхний айлчлалаа Берлин юмуу Брюселлээр биш, Тунис улсаар эхлүүлэх болжээ. Уламжлал ёсоор Италийн сүүлчийн ерөнхий сайдууд нь Европын Холбоог түшиглэж, Европын холбооны томоохон улсуудаар түрүүлж айлчилдаг.

Харин Маттео Рензи үнэхээр л өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх гэж байгаа болохоор ерөнхий сайдын хувиар хийх анхны гадаад айлчлалаа хүртэл онцлог байлгахыг хичээж хэмээн учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна.

Тэрээр ирэх 7 дугаар сард Итали улс Европын холбооны тэргүүлэгчийн байр суурийг эзлэхээс өмнө засгийн газрынхаа өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байхыг зорьж байгаа юм. Рензигийн санал болгоод буй өөрчлөлтийн нэг хэсэг нь сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, Италийн улс төрд тогтвортой байдал авчрахаас гадна, Сенатыг байхгүй болгохыг хүсч байна.