Архиваас · Олон улс

Ирэх сарын 25-ны дотор бүх сурагчдад дүрэмт хувцасыг нь хүлээлгэн өгнө

· UBS.mn

Ирэх сарын 25-ны дотор бүх сурагчдад дүрэмт хувцасыг нь хүлээлгэн өгнө

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэхээр болсон. Одоогийн байдлаар бага ангийн сурагчдыг дүрэмт хувцасаар бүрэн хангасан бөгөөд дунд ангийн сурагчдын дүрэмт хувцасыг ирэх 7 хоногт бүрэн хүлээлгэн өгөх юм. Харин ахлах ангийн сурагчид ирэх 12-р сарын 25-ны дотор дүрэмт хувцастай болох юм байна.

Үнэтэй гэсэн шүүмжлэл дагуулаад байсан сурагчдын дүрэмт хувцас эзэддээ очсоноор энэхүү шүүмжлэл дуусгавар болсон. Учир нь чанар болоод загвар хийц нь сурагчдад болон эцэг эхчүүдэд хүрч чадсан юм. Дүрэмт хувцасны загварыг өнгөрсөн 7-р сард батлан гаргаж, нийт 62 оёдлын, 44 сүлжмэлийн үйлдвэр 410 мянган сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэхээр болсон. Одоогийн байдлаар бага ангийн сурагчдын дүрэмт хувцасыг 100 хувь хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. Харин дунд ангийн сурагчид ирэх 7 хоногт шинэ дүрэмт хувцастай болох юм. Ахлах ангийн сурагчдын хувьд ирэх 12-р сарын 25-ны дотор дүрэмт хувцасыг нь хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Мөн эцэг, эхчүүдийн ажлыг хялбарчлах үүднээс ХААН банкаар дамжуулан сурагчийн дүрэмт хувцасны төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн. Эцэг, эхчүүд тус банкны аль ч салбараар хүүхдийнхээ дүрэмт хувцасны мөнгийг төлөх боломжтой бөгөөд ингэхдээ сонгосон хувцасныхаа кодыг зөв дугуйлах ёстой гэж холбогдох хүмүүс анхааруулж байсан. Харин мөнгөө бэлнээр төлөх боломжгүй эцэг эхчүүдэд зээлээр олгож байгаа юм. Олон шүүмжлэл дагуулаад зогсохгүй жагсаал хийхэд хүртэл хүргээд байсан сурагчдын дүрэмт хувцас ирэх сард эзэддээ бүрэн очихнээ. Ийнхүү сурагчид нэгэн жигд дүрэмт хувцастай болсоноор олон давуу талтай болж байгаа төдийгүй олон иргэд ч ажлын байртай болж байгаа юм.