Архиваас · Нийслэл

Иргэдийн төлсөн хогны мөнгө эргээд уут болж очдог

· UBS.mn

Иргэдийн төлсөн хогны мөнгө эргээд уут болж очдог

20131227_uut

Замбараагүй, хаа ч хамаагүй хог хаядаг байдлыг арилгаж, соёлжуулах зорилгоор энэ зун зусланд, харин 10-р сараас хотын бусад айл өрхүүдэд ногоон уут үнэ төлбөргүй тарааж байна. Гэвч уут тарааж байгаатай холбоотойгоор хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр хэдэн даргын халаасанд 3 тэрбум төгрөг орох нь гэсэн хардлага гарсан юм. Үнэн хэрэгтээ энэ уутыг тарааснаар ил задгай асгадаг, орц хонгилд бий болдог байсан хог арилж байгаа юм. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа бөгөөд ямар ч лобби болоод мөнгө харсан зүйлгүй гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер хэлж байна.

Гурван тэрбум төгрөг хаанаас гарав гэсэн асуулт хамгийн эхэнд гарнаа. Иргэдийн төлсөн татварыг ингэж уут болгон тараагаагүй юм. Харин хог орлогын мөнгө тушааж, машинд ачуулдаг байсан мөнгөнөөс ногоон уут үйлдвэрлэхэд зарцуулж, эргүүлээд иргэдэд зарцуулж байгаа юм. Ногоон уут тараах нь хог арилгах том компанит ажлын ердөө нэг хэсэг нь. Түүний дараагаар иргэдийг хогоо ангилж сургах, дахин боловсруулах үйлдвэр барих гэхчилэн 2016 он хүртэл төлөвлөсөн ажлууд бий.

Уут нь эргээд хог болдог гэсэн шүүмжлэл бий. Тэгвэл ногоон уутыг ашиглан гудамжны сандал, замын хаалт, траншейны таг гэхчилэн дахин боловсруулан ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэд хогоо уутанд хийж, түүний нь цэг дээр ялган дахин боловсруулах юм. Ингэж хот хогоо дахин боловсруулж, ил задгай хаяхгүй байх бодлого баримтлахгүй бол сард гардаг 2500 тонн хогийг шингээх боломж хотод хомс болоод байгаа юм. 2016 он гэхэд иргэд нь уут хэрэглээд сурчихсан, дахин боловсруулдаг үйлдвэрүүд ажиллаад эхэлчилсэн байх төлөвлөгөөтэй байгаа юм.