Зөвхөн эмчийн зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай
Монголчууд бидэнд байдаг нэг нийтлэг дутагдал бол дур мэдэх явдал юм. Өөрөө ч тэр өрөөлийг ч тэр өвдөхөд муухан эмчээс дутахааргүй зөвөлгөө өгч эмийн сангаас дур мэдэн эм бэлдмэл авч хэрэглэдэг. Өвчний үндэс суурийг нь зөв тогтоолгүйгээр өөрийн дураар эм бэлдмэл хэрэглэх нь аюултай гэж эмч мэргэжилтэнүүд зөвлөж байна. Ялангуяа бага насны хүүхэд өвдөхөд заавал эмчид хандан зөвөлгөө авч зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай юм.
Сүүлийн үед агаарын бохирдол, анги дүүргэлтийн тоо нэг дахин нэгдсэн зэрэг шалтгаанаас үүдэн бага насны хүүхдүүдийн дунд томууны өвчлөл нилээдгүй дэгдэх болсон. Үүгээр ч зогсохгүй томууны нэр төрөл ч ихэссэн. Тодруулбал нүдний ханиад, шувууны ханиад, гэдэсний ханиад зэрэг бөгөөд илрэх шинж тэмдэг нь ч өөр өөр байдаг. Түүнчлэн санаатай болоод санамсаргүй байдлаар эмийн бэлдмэл их хэмжээгээр хэрэглэж хордох явдал бага болон өсвөр насныханы дунд ихэсчээ.
Мөн эмийн санч нь зөвхөн жорын дагуу эм бэлдмэл олгох эрхтэй бөгөөд дур мэдэн тухайн үйлчлүүлэгчийн өвчнийг тодорхойлж эм худалдаалах эрх байдаггүй байна. Түүнчлэн хүүхдэд огт өгч болохгүй эм бэлдмэл байдаг гэнэ. Үүнд аспирин, жоргүй ханиадны эм, бөөлжис, гулгилтын эсрэг болон парацетамол, зажилдаг эм бэлдмэлийг өгөхгүй байхыг эмч мэргэжилтэнүүд анхааруулж байна. Таны авах гэж байгаа эмийн найрлагад эдгээр эмнүүд агуулсан эсэхийг эмийн санчаас лавлан хугацааг нь шалгаж байх шаардлагатайг ч онцлон хэлсэн юм.