Египетийн Засгийн газар огцорлоо
Түр Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа огцруулж байгаа нь Үндэсний армийн командлагч Фельдмаршал Абдель Феттах эл Сисси батлан хамгаалахын сайдаас огцорч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Хазем эль Беблавигийн Засгийн газар өнгөрсөн 7 дугаар сарын 16-ны өдөр буюу ерөнхийлөгч асан Мохамед Мурсиг түлхэн унагаснаас хойш 2 долоо хоногийн дараа ажлаа эхэлж байсан юм.
Засгийн газар огцрох болсон тухай гэнэтийн мэдээний хажуугаар Египет улсад олон нийтийн тээврийн хэрэгсэл болон гадаа талбайн цэвэрлэгээний ажилчид ажил хаяад байгаа юм. Мөн ахуйн зориулалттай хийн хомсдол сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүүр хуудсан дээрх гол гарчиг болж байна.
Хазем эль Беблави, Египетийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч
Өнөөдөр Засгийн газрын танхим огцрох шийдвэр гаргаснаа Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгчид танилцуулж байна. Энэ шийдвэрийг Египетийн ард түмэнд шударга хандахын тулд гаргасан гэдгийг ерөнхийлөгчид төдийгүй ард түмэн та бүхэнд хэлье. Сүүлийн 7 сарын хугацаанд Засгийн газрын танхимд маш хүнд саад бэрхшээлийг мөрөн дээрээ үүрэх үүрэг хариуцлага хүлээсэн. Ихэнх тохиолдолд бид сайн үр дүнд хүрч байсан хичээл зүтгэл бүр маань амжилттай болж чадаагүй.
Египетийн Засгийн газрын түр хугацаанд тэргүүлж байгаа Хазем эль Беблави шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх үү аль эсвэл шинэ ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид зайгаа тавьж өгөх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн эх сурвалжууд түр ерөнхий сайд албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ хэмээн мэдээллэж байна.