Европт анх удаа биеэ үнэлэгчдийн музейг нээжээ
Музей Амстердамын алдарт Улаан дэнлүүний гудамжинд нээгдсэн байна. Музейн үзмэрүүд шилэн хоргоны цаана мөнгөний төлөө биеэ худалдаж байгаа эмэгтэйчүүдийн тухай харуулж, аялагч жуулчдыг татах зорилготой юм. Мөн 16 дугаар зууны үеэс Амстердамд эхэлсэн биеэ үнэлэгчдийн түүхийг харуулсан богино хэмжээний баримтат киног музейд тавьжээ.
Мөн Наполеоны дайны үед цэргүүдэд биеэ үнэлдэг байсан эмэгтэйчүүд өвчин тахал тараахаас сэргийлэн анх удаа эмнэлгийн үзлэгт оруулж байсан тухай ч эндээс мэдэж болохоор юм. Мөн тэдний хувцаслалтын талаар ч музейд танилцуулжээ.
Би Амстердамын улаан дэнлүүний гудамжаар явж байхдаа энд байгаа охидыг хараад ямар хөөрхөн юм гэж боддог. Гэхдээ бид тэдний оронд байвал маш олон хүн надруу харна. Маш их ичмээр санагдах байх, тэднийг өдөр бүр яаж тийм зориг гаргадгийг мэдэхгүй юм.
Мелчер де Уайнд, Музейн зохион байгуулагч
Зарим хүмүүс энд биеэ үнэлэгч хайж ирдэг бол зарим нь зүгээр л сонирхож ирдэг. Та бүхэн энд ирснээр Улаан дэнлүүний гудамжинд чухам юу болдгийг мэдэж болно. Тэд хэрхэн харагддаг гээд олон зүйл мэдэж болно, үнэхээр сонирхолтой шүү.
Амстердамчуудын хувьд биеэ үнэлэлтийн талаар мэдлэг өгөх нь багахан хэмжээний боловсрол, зарим хүний хувьд мэргэжил ч байж болохыг хотын оршин суугчид ярьсан юм. Энд энэ асуудлыг хуульчилснаар хүний наймаа болон түүнд зуучлагчдын эсрэг тэмцэхэд дөхөм болж байна.