Архиваас · Олон улс

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаныхан төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

UBS.mn

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаныхан төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

Манай улсын төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр нийслэлийн зарим дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга болон ажлын албаны ажилтнууд төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Нийслэлийн зарим дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга болон ажлын албаны ажилтнууд НЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд төрийн албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Энхболд, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг нар оролцож тангарагаа өргөсөн албан хаагчдад батламжийг нь гардуулсан юм.

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагладаг юм. Тангараг өргөх ёслол ёс зүй бэлгэдэл талаасаа гүн хүндэтгэлтэй арга хэмжээ төдийгүй төрийн албан хаагчид эрх зүйн хүрээнд төр ард түмний өмнө үүрэг хүлээж байгаагийн нэгээхэн илэрхийлэл юм.