Архиваас · Олон улс

Гватемалаас эртний Маяачуудын захирагчийн бунхан олджээ

UBS.mn

Гватемалаас эртний Маяачуудын захирагчийн бунхан олджээ

Гватемалын Так-Алик Аб-аж сүмийн ойролцоогоос олдсон бунханд нефрит чулуугаар хийсэн гоёл чимэглэл, үнэт эдлэлүүд байжээ. Археологичдын үзэж байгаагаар энэ бунхны эзэн эртний Маяачуудын захирагч байсан төдийгүй манай эриний өмнөх 700-400 оны хооронд амьдарч байсан юм байна. Бунхны эзэн Маяачуудын соёл иргэншлийн оргил үеэс өмнөх үед амьдарч байсан гэж судлаачид үзжээ.

Археологич Мигуэл Оррего хэлэхдээ:

“Манай эриний өмнөх 700-аад жилийн үед Маяачууд бүрэн хөгжиж амжаагүй байсан үе. Бид анх удаа зүүлт, бугуйвч, чимэглэл зэрэг маш ховор үнэт эдлэлүүдтэй эртний захирагчийн бунхан олсон юм. Мезоамерикийн соёлыг судлахад энэ бунхан биднийг дахин нэг алхмаар урагшлууллаа.”

Бунхнаас олдсон эд зүйлийн ачаар Маяачуудын гар урлал, хээ угалз, гоёл чимэглэл гээд соёл игэншлийн талаархи олон нууцыг тайлах боломжтой болж байна. Эртний маяа омгийнхон манай эриний өмнөх 2000 жилийн өмнөөс амьдарч ирсэн бөгөөд тэдний хөгжлийн оргил үе нь манай эриний 250-900 жилийн хооронд байсан гэж эрдэмтэд үздэг юм. Тэдний тайлагдашгүй нууцууд өнөөдрийг хүртэл дэлхийн нийтийг бишрүүлсээр байна.