Гамшиг ослын үед биеэ хамгаалах сургалт явууллаа
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ сургалтыг зохион байгуулах үүрэг өгчээ. Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэс 113-р сургуульд сургалт явууллаа. Жижиг хэмжээний гал унтраах арга техник, гамшгийн үед нөхцөл байдлыг үнэлэж эсэн мэнд гарах дадал, тогоо хэмнэх, цахилгаан хэрэгслээ унтраах давуу тал гээд олон чиглэлээр сургалтыг явуулжээ. Хүүхдүүд ч онцгой байдлын ажилтнуудын явуулсан сургалтыг түргэн сурсан нь үр дүн болж харагдлаа. Өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхдийн утасны жагсаалтын хамгийн эхэнд ээж аав, түүний дараагаар онцгой байдал, эмнэлэг, цагдаагийн утсыг хадгалсан байдаг. Тухайн хүүхдийн цүнхэнд хаяг, ээж аавых нь утасны дугаарыг байршуулсан байдаг юм. Зайлшгүй шаардлагатай үед шууд аврах байгууллагаруу утасдах чадамжийг хүүхэд байхад нь сургасан байдаг юм. Харин манайд энэ дадлыг эзэмшсэн битгий хэл ээж аавыхаа нэрийг мэдэх, утсыг нь цээжилсэн хүүхэд ч ховор байгаа юм. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон байна.
Боловсролын тогтолцоонд гамшиг ослын үед ажиллах чадамж оруулах шаардлагатай гэдгийг онцгой байдлын ажилтнууд хэлж байлаа. Ингэж чадвал хүүхэд зөв амьдрах хэвшил, далынхаа тодорхой хэсгийг олж авч, төлөвшиж байна гэж үздэг гэнэ.