Архиваас · Олон улс

Венесуэлийн нийслэлд жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн үргэлжилсээр байна

UBS.mn

Венесуэлийн нийслэлд жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн үргэлжилсээр байна

1

Каракас хотын жагсагчид Каракас метро төрийн эзэмшлийн тээвэр зуучлалын компаний автобусыг шатаасан байна. Засгийн газрын эсрэг жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөнөөс болж одоогийн байдлаар 20 орчим хүн амь насаа алдаад байгаа юм.

Хамгийн сүүлд гарсан мөргөлдөөний үеэр зуу гаруй жагсагч цагдаа нарлуу чулуу шидсэн байна. Цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, даралтат усаар шүршжээ.

Ерөнхийлөгч Николас Мадуро оюутнуудын толгойлж байгаа жагсаал түүнийг унагах гэсэн хэт даврагчдын оролдлого гэж үзэж байгаа юм. Хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалд Мадурогийн эдийн засгийн тааруу бодлого, гэмт хэрэг нэмэгдсээр байгаад бухимдлаа илэрхийлсэн нийгмийн дундаж ангийнхан нилээд хэсгийг эзэлж байна.

Энэ хооронд ерөнхийлөгч АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байдены Чилийн Эл Меркурио сонинд өгсөн ярилцлагыг шүүмжлэн буруутгасан юм. Байден хэлэхдээ Венесуэл улс тайван замаар жагсаж буй иргэдийн эсрэг зэвсэг ашиглаж байна гэжээ. Байден өнгөрсөн ням гаригт Чили улсад 7 дахь удаагаа айлчлахдаа ийнхүү ярьсан байна.

Мадуро түүнийг Венесуэлийн ард түмэн рүү дайрахаар Өмнөд Америкт ирсэн, бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. АНУ болон Венесуэл улсууд 2010 оноос хойш элчин сайдуудаа солилцоогүй, сүүлийн жил гаруйн хугацаанд Венесуэл улс АНУ 8 дипломатчийг хөөсөн юм.