БНСУ-ын гадаад хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.
БНСУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Чо Тай Ёнгийн хэлж байгаагаар 39 настай Хан Сеок Ву нь 3 хоногийн өмнө Ливийн нийслэл Триполь хотноо зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан юм.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар БНСУ-ыг иргэнийг барьцаалсан зэвсэгт этгээдүүдийг дөрвүүлэнг нь баривчилж чаджээ. Барьцаанаас суллагдаж чадсан Хан Сеок Ву нь БНСУ-ын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн Ливи дэх салбарын дарга юм байна.
Ноён Ханыг орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагт Триполь хотын Каркариш нэртэй дүүрэгт БНСУ-ын элчин сайдын яамнаас дөнгөж гарч явахад нь хүчээр барьцаалжээ. Түүнийг чухам ямар зорилгоор яах гэж барьцаалсан нь одоохондоо тодорхойгүй байна.
БНСУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч нь дээрхи мэдэгдлээс гадна, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абетай холбоотой мэдээлэл хийлээ. Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож буй Японы ерөнхий сайд Шинзо Абе нь Ясүкүни сүм бунханд очиж мөргөн хүндэтгэл илэрхийлсэн явдлаа өмгөөлөх, учирлан тайлбарлах хандлага гаргасан юм. Харин үүнд нь шүүмжлэлтэй хандаж буйгаа БНСУ-ын тал гадаад хэргийн яамны төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийллээ.