Архиваас · Олон улс

Аргентины ерөнхийлөгч мэс ажилбараас хойш анх удаа олны өмнө гарлаа.

UBS.mn

Аргентины ерөнхийлөгч мэс ажилбараас хойш анх удаа олны өмнө гарлаа.

2014.01.23---mes

Аргентины 52 дахь ерөнхийлөгч Криштина Фернандез нь өнгөрсөн 2013 оны сүүлчээр толгойндоо мэс ажилбар хийлгэсэн нь түүний дэмжигчдийн санааг ихээр зовоосон билээ.

Ялангуяа мэс ажилбарын дараа Фернандез удаан хугацаанд олны өмнө ил гаралгүй, үг хэлэхгүй байсан нь түүний эрүүл мэндийг сайжирсан эсэхэд эргэлзээ тээнгэлзэл төрүүлсэн гэж болно.

Тэгвэл өөрийн гишүүд дэмжигчдээ удаан хугацаанд хүлээлгэсэн Криштина Фернандез орон нутгийн цагаар лхагва гарагт ийнхүү ард түмэндээ ханджээ.

Тэрээр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ түүнийг эзгүй үед хувь заяаных нь талаар таагүй зүйлүүдийг ярьж, таамаглал дэвшүүлж, эрх мэдэлд нь халдах зорилготой үйлдлүүдийг хурцаар шүүмжилсэн байна.

Мөн залуухан, ажилгүй Аргентинчуудыг хөнгөлөлттэй үнээр төрийн сургуулиудад хамруулах зорилготой шинэ хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулжээ.

Энд нэг зүйлийг хэлэхэд 60 настай Криштина Фернандезын дэмжигчид нь түүнийг танилцуулсан хөтөлбөрт гэхээс илүүтэйгээр, хайрлаж хүндэлж явдаг удирдагчаа бүхэл бүтэн 42 хоногийн дараа анх удаа олны өмнө гарч, үг хэлсэнд нь хамгийн ихээр баярлаж байгаа юм.