АНУ-ын Индиана мужийн хурдны зам дээр томоохон осол гарчээ.
Индиана муж улсын цагдаагийн газрын мэдээлснээр баруун хойд нутгийн хурдны зам дээр маш том хэмжээний осол болж, хэдэн арван машин мөргөлджээ.
Ослын гол шалтгаан нь цас орсны дараа хальтиргаа гулгаа үүсч, тоормозны зам уртассан холбоотой байж болзошгүй байна. Мөн хурдны зам дээр осол болсон гэдэг утгаараа хурдтай явж байсан хэдэн арван машин өөр хоорондоо мөргөлджээ.
2 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн гэмтэж шархадсан тухай мэдээллийг орон нутгийн эх сурвалж өгч байна. Харьцангуй хөнгөн гэмтсэн 10 гаруй хүнийг Ла Порте индианагийн эмнэлэгт хүргэж өгчээ.
Том оврын машинуудад дарагдсан машинуудын үлдэгдэл дотроос өөр гэмтэж шархадсан хүн олж магадгүй хэмээн аврагчид хэргийн газарт ажиллаж байгаа юм.
Уг осол нь орон нутгийн цагаар пүрэв гарагт 3 цаг 30 минутын үед Мичиган хотын ойролцоо болжээ. Энэ бүс нутагт ойрын өдрүүдэд цас ихээр орж байгаа нь хальтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар огцом нэмэгдэхэд нөлөөлж байна.