Архиваас · Олон улс

АНУ-ын батлан хамгаалах армийн төсвөө хэмнэнэ

· UBS.mn

АНУ-ын батлан хамгаалах армийн төсвөө хэмнэнэ

3

АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейглийн мэдэгдсэнээр АНУ-ын армийн төсвийг сүүлийн 74 жилийн хугацаанд байгаагүй бага хэмжээнд хүртэл танахыг дэмжиж байгаа юм. Түүний Пентагонд хийсэн мэдэгдэлд энэ талаар тодорхой дурдагджээ.

Чак Хейгл хэлэхдээ АНУ-ын арми бага төсөвтэй бодит байдалтай эвлэрэх ёстой, дэлхий ертөнц таамаглашгүйгээр өөрчлөгдөж цэрэг армийн хүчийг илүү түргэн шаламгай байхыг шаардсаар байна гэсэн юм. Одоо байгаа 520,000 идэвхтэй цэргийн тоог Засгийн газар 440-450 мянга байхад хангалттай гэж үзсэн байна. Энэ нь АНУ Дэлхийн 2 дугаар дайнд орсноос хойш хамгийн бага тоо юм.

АРмийн командлагчид ч үүнтэй санал нэг байгаа, хилийн чанадад алба хааж байгаа цэргүүдийг эхнээс нь эргүүлэн татаж байгаа. Энд Афганистаны дайн дуусч, энэ ондоо багтаан АНУ-ын цэргүүдийг бүрэн татахаар болсныг дурдаж болно.

Зарим нэг сонирхолтой тоон баримтыг танилцуулахад АНУ-ын арми 2001 онд хамгийн бага хүчин чадалтай буюу 480 мянган идэвхтэй албан хаагчтай байсан байна. Харин 1940 онд 267 мянга байжээ. Дэлхийн 2 дугаар дайнд орохын тулд цэргийн тоогоо 1,46 сая болтол нэмсэн байдаг юм байна.

Уганда улсын ерөнхийлөгч өчигдөр ижил хүйстнүүдийн эсрэг хуулинд гарын үсэг зурсан. Тэгвэл ерөнхийлөгч Иовери Мусевенигийн энэ шийдвэрт олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ч хууль батлагдвал хоёр улсын харилцаанд нөлөөлж магадгүй гэдгийг анхааруулаад байсан юм.