Архиваас · Олон улс

АНУ, Куба улсын харилцаанд нөлөөтэй тоглолт явагдлаа.

UBS.mn

АНУ, Куба улсын харилцаанд нөлөөтэй тоглолт явагдлаа.

20140116---ball

Тоглолтонд АНУ-ын залуус 2:1 харьцаатай хожсон ч, тоглолт маш өрсөлдөөнтэй болжээ. Гэхдээ энэ удаагийн тоглолт нь бейсболлын тоглолт гэхээс илүүтэйгээр 2 улсын харилцаанд чухал нөлөөтэй юм.

Шулуухан хэлэхэд АНУ, Куба улсууд нь бейсболлын спортод дуртай гэдгээрээ ижил төсөөтэй болохоос биш, бусад бүх зүйлүүд дээр санал зөрчилдөөнтэй, хагаралддаг гэж болно.

Өнгөрсөн онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын анхны өнгөт арьст ерөнхийлөгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэгч агсан Нелсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх ажиллагааны үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак ОБама, Куба улсын удирдагч Раул Кастро нар уулзаж, гар бариад зогсохгүй богино хугацаанд ч гэсэн ярилцаад амжсан юм. Энэ явдлыг олон улсын зүгээс цааш цаашдаа АНУ, Кубын харилцаа сайжрах дүр зураг хэмээн тайлбарласан.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Барак Обамагийн засаглалын үед АНУ-ын алдартай дуучид, уран бүтээлчид, шашны номлогчид, эрдэмтэд Куба улсад айлчлал хийх нь эрс нэмэгдээд байгаа юм.