Архиваас · Олон улс

АНУ Венесуэлийн дипломатчдыг хөөснөө тайлбарлалаа

· UBS.mn

АНУ Венесуэлийн дипломатчдыг хөөснөө тайлбарлалаа

5

Венесуэл улсад засгийн газраа эсэргүүцсэн жагсаал тэмцэл хүчирхийлэлд шилжиж, 15 гаруй хүн амь насаа алдаад байгаа билээ. Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро нь сөрөг хүчнийхнийг буруутгаж, тус улсад үүсээд байгаа эмх замбараагүй байдалд барууны улс орнуудыг, тэр дундаа АНУ-ыг буруутгаж байна.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нь засгийн газрын эсрэг жагсаал тэмцлийг өдөөн хатгаж, өөгшүүлсэн хэмээн АНУ-ын гурван ч дипломатчийг хөөн гаргасан.

Тэгвэл АНУ үүнийг зүгээр хараад суусангүй, Венесуэлийн гурван дипломатчийг албадан гаргахаар болжээ. Тухайлбал Венесуэлийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Игнасио Люис Кахал Авалос, Виктор Мануэл Писани Азпуруа, 2 дугаар нарийн бичгийн дарга Маркос Хосе Гарсиа Фигюередо нарыг АНУ-ыг орхин гарахыг шаарджээ.

Эхний өдрүүдээ бодвол Венесуэлийн сөрөг хүчний жагсаал тэмцэл хүч нь суларч, хүчирхийллийн тоо харьцангуй багасаад байна.

АНУ-ын хувьд Цагаан ордноос мэдэгдэл хийж, тус улс дахь нөхцөл байдал нь Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро болон түүний ард иргэдийн хоорондох зөрчил болохоос бус, АНУ Венесуэлийн хоорондох асуудал биш гэдгийг онцолж байна.

Дашрамд хэлэхэд 2010 оноос хойш АНУ, Венесуэл улсууд нь элчин сайдуудаа солилцоогүй боловч, элчин сайдын яам нь хэвээр ажиллаж байгаа юм.