Албан тушаалаасаа огцроод удаагүй байсан Умард Солонгосын нөлөө бүхий эрх мэдэлтэнг цаазаар авчээ
Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны авга ах төдийгүй түүний тэргүүн зөвлөгч, цаашлаад Умардын 2 дахь томоохон эрх мэдэлтэнд тооцогдож байсан ахмад зүтгэлтэнг улс орны дээд эрх мэдэлд санаархаж, өөрийн эрхэндээ оруулж, урван тэрслэхийг оролдсон хэмээн буруутгасан байна. Жан Сон Такийг залуу удирдагч Ким хүч чадлаа хуримтлуулахад тусалсан ойрын зөвлөх нь гэж үздэг байсан юм.
Төрийн мэдлийн телевизийн дамжуулснаар эрхэм Жан далд явуулгаар өнөөгийн төрийн унагаж, намын болоод улсын дээд эрх мэдлийг булаахыг оролдсоных нь төлөө цаазаар авахаар болов гэжээ. Мөн түүнийг нохойноос ч дор, бүх цаг үеийн урван тэрслэгч хэмээн нэрлэсэн байна.
Энэ долоо хоногийн эхэнд Умардын төрийн мэдлийн телевизээр Жан Сон Такийш улс төрийн товчооны хуралдаан дээрээс дүрэмт хувцастай цэргүүд баривчлан авч явж байгаа зургийг дамжуулаад удаагүй байгаа юм. Залуу удирдагч Жим ЖОн Ун эцэг Кимийгээ таалал төгссөнөөс хойш 2 жилийн хугацаанд өндөр дээд эрх мэдэлтнүүдийн хүрээнд өөрт ашигтай олон шийдвэрийг гаргасан гэж эх сурвалжууд хэлж байна. Тэдний цөөн хэдийг нь л олон нийтэд мэдэгдсэн байгаа юм.
Хэдийгээр залуу Ким өөрийн эрх мэдлийг бататгаж, хүч чадлаа харуулж байгаа хэдий ч Жан Сон Такийг дэмжигчид тогтворгүй байдал бий болгож болзошгүй гэсэн айдас байгааг Сөүлээс анхааруулж байгаа юм. Жан нь Хятад маягийн эдийн засгийн шинэчлэлийг дэмжигч төдийгүй Пхеньянь Бээжингийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг хүн байсан юм. Одоогоор Жан Сон Такийн гэргий Ким Жон Илийн дүү охин Ким Кён Хуйн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Умардын төрийн мэдлийн телевизээр хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр Сөүлд ӨМнөд Солонгосын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалах алба, засгийн газрын сайд нар ээлжит бус уулзалт товлосон байна. Мөн Японы зүгээс Умардын байдлыг нүд цавчилгүй хянаж байгаагаа мэдэгджээ.