Дик Адвокат өнөөдөр тэтгэвэртээ гарах уу?
"Сандерленд" багийн дасгалжуулагч Дик Адвокат өнөөдөр талбайдаа "Вест Хэм"-ийн эсрэг хийх тоглолтын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө хэмээн "The Sun" сонин мэдээлжээ. Энэ оны 3-р сараас эхлэн "Хар муурнууд"-ыг удирдах болсон Голланд мэргэжилтэн өнгөрсөн улиралд багаа "Премьер лиг"-т үлдээн гавьяа байгуулсан. Харамсалтай нь шинэ улирал эхлээд 7 тойрог өнгөрөхөд түүний баг ердөө 2 оноотой хүснэгтийн адагт бичигдэж байгаа тул багийн удирдлага шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа ажээ. 68 настай дасгалжуулагч өмнө нь "Сандерленд" түүний дасгалжуулагчийн замналын сүүлийн баг хэмээн мэдэгдсэн билээ.
