Улаанбаатар · 2026.10.19 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Спорт › "Дэрэн" клуб хагас шигшээд шалгарлаа

"Дэрэн" клуб хагас шигшээд шалгарлаа

Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Хагас шигшээн сүүлийн эрхийн төлөө "Дэрэн", "ДМЮ" багууд өрсөлдсөн. Манай улсын ирээдүйтэй шилдэг залуу тоглогчдоос бүрдсэн 2 багийн тоглолтод "Үндэсний Хүрхрээ дээд лиг"-т тоглодог "Дэрэн" клубынхэн аргагүй туршлага заан "Үндэсний 1-р лиг"-ийн "ДМЮ" багийг 6:1-ийн харьцаатай хожлоо. "ДМЮ" тоглолтыг тун сайн эхлүүлж 25 дахь минутад Ө.Төрбилэгт багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч тоглолтын эхний үе өндөрлөхийн өмнөхөн "Дэрэн"-гийн залуус 2 ч гоолыг оруулж дөнгөсөн. Улмаар 2-р үеийг ч "Дэрэн" эрчтэй эхлүүлж тоглолтынхоо давамгайллыг улам ахиулсаар 6:1-ийн харьцаатай ялалт байгуулж "МХБХ-ны цом"-ын тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэмцээний хагас шигшээд дээд лигийн 4 баг шалгаран үлдсэн бөгөөд "Дэрэн" "Эрчим"-тэй, "FC Улаанбаатар" "Улаанбаатарын Унаганууд"-тай тус тус оноолт таараад байна. "МХБХ-ны цомын тэмцээн"-ий хагас шигшээ тоглолтууд 10-р сарын 6, 7-ны өдрүүдэд болох бол цомын төлөөх шигшээ тоглолт 10-р сарын 10-ны өдөр явагдах юм. Өнөөдөр МХБХ-ны "Тэнгис Идэрчүүдийн лиг"-ийн тэмцээн "хөшгөө хааж" байгаа бол маргааш "Үндэсний 1-р лиг"-ийн аварга баг тодорно. Харин ням гаригт "Үндэсний Хүрхрээ дээд лиг"-ийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж аварга баг тодрох хуваарьтай.