Их аварга Д.Дагвадорж "Хагарсан шил буцаж эвлэдэггүй юм байна"
Их аварга Д.Дагвадоржийг шинэ гэргийтэй болж буй тухай мэдээлэл цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан аварга маань өөрийн цахим хуудаснаа нэгэн мэдэгдэл хийжээ. Тэрээр хэлэхдээ:
“ Надтай холбоотой мэдээлэл гарсан байна. Би үүнд хариулт өгье. Тамир бид хоёр сайхан охин, хүүтэй. Хагарсан шилийг эвлүүлж болдоггүйн адил буцааж эвлүүлэх гэж их хичээсэн зүтгэсэн. Мэдээж бурууг би өөрөөсөө хайсан. Миний амьдрал хэт ачаалалтай. Өөр хот болон тойргийн барилдаан гээд 1 жилийн тал нь гэр орондоо байдаггүй. Эмэгтэй хүнийг халамж хайраар дутаасан зүйл байгаа болов уу. Чадах чинээгээрээ хүссэн зүйлийг нь авч өгч, сэтгэлээ хуурдаг байсан байх. Хүний дотоод сэтгэлийг баярлуулж чадахгүйгээс хойш. Тамир маань сайхан бүсгүй, сайн ээж юм шүү. Бид хоёр сайн ярилцсаны үндсэн дээр тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хэдий тусдаа байгаа ч байнга гэр орноороо орж, гарч, хүү охиндоо сайн аавын үүргээ биелүүлж яваа. Монгол улсын хуулийн дагуу эрх үүргээ 100% биелүүлж яваа гэдгээ хэлмээр байна. Би амьдралаа дахиад шинээр эхлүүлэх талаар нэлээд бодсон. Харин яаж? Ганцаар явах! Аль эсвэл гэдэг асуулт гарсан. Сайн хүний үрийг хайрлаад үүргээ ухамсарлаад явах ухаан хэрэгтэй гэдгийг машид тунгаан бодох хэрэгтэй. Надад бодох цаг хугацаа их байна " хэмээсэн юм. Ийнхүү аав ээж, ард түмний хайртай хүү Дагваад хэтийн амьдралаа бодож төлөвлөхөд нь цаг хугацаа хэрэгтэй байгаа бололтой.
