Гадны хөрөнгө оруулагчид Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох хүсэлтэй байна.
Улаанбаатар хотод тулгамдсан томоохон асуудлууд болох агаарын бохирдол, авто замын түгжрэл зэргийг бууруулах, иргэдийг ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үүднээс гэр хороооллыг дахин төлөвлөх, иргэдийг тохилог орон сууцаар хангах ажил юм. Өнгөрсөн онд эхэлсэн энэ ажил үргэлжлээд явах бөгөөд дахин төлөвлөлтөд оролцох хүсэлтэй гадны хөрөнгө оруулагчид болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд саналаа ирүүлж байгаа. Өнөөдөр БНХАУ-ын ХААҮТ-ын гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга И Вангүг тэргүүтэй төлөөлөгчид НИТХ-ын даргатай уулзаж Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээ. Тэд богино хугацаанд хямд өртөгөөр чанартай орон сууц барих санал тавьсан бөгөөд барилгын технолгийн үйлдвэрээ монголд нэвтрүүлж дахин төлөвлөлтөд оролцох ингэхдээ Дахин төлөвлөлт оролцох эрх аваад байгаа Заг компанитай хамтран орон сууц барих, хөрөнгө оруулалт хийх саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Хотын зүгээс тэдний тавьсан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн гол нь иргэдэд ашигтай төлөвлөлийн саналыг тавьж, богино хугацаанд чанартай, орон сууц барихыг хүссэн юм.