Архиваас · Эдийн засаг

Ажилгүйчүүдийн 60 гаруй хувийг залуус эзэлж байна

UBS.mn

Он гараад эхний 5 сарын байдлаар манай улсын ажилгүй иргэдийн тоо 58 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад өссөн үзүүлэлт гэдгийг статистикчид хэллээ. Үүнийг ажилгүйдэл гэж харж болох ч нөгөө талаар ажлын байрны эзэнгүйдэл байгааг ч онцолсон юмаа.

Өнгөрсөн жилийн өдийд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 30 гаруй мянгатай байсан. Харин өнөөдөр 58200 хүн ажилгүй хэмээн хөдөлмөрийн биржид бүртгүүлжээ. Өмнөх жилийнхтэй харьцуулбал ажилгүй иргэдийн тоо 15400 хүрсэн байх юм. Нэг талаар ажил хийе гэж бодсон иргэдийн идэвхи илт сэргэсэн нь мэдрэгдэж байгаа ч нөгөө талаар ажлын байрны шаардлагад нийцсэн хүн байхгүй нь нууц биш. Барилгын туслах ажилтан авая гээд зар өгдөг. Харин дээд боловсролтой дипломтой залуус тоос шороонд хутгалдаж, туслах ажилтан хийе гэж боддоггүй гэнээ. Үүний нэг жишээ бол манай улсын нийт ажилгүй иргэдийн 61 хувь нь 15- 34 насны залуучууд байгаа юмаа. Орон нутагт бол энэ үзүүлэлт бүр ч өндөр гарч байгааг хэллээ.

Дарга болоод тамга атгаад суух хялбархан бодол залуусын сэтгэлгээнд суусан нь ажлын байрны эзэнгүйдлийг ярьхад хүргэж байгаа юмаа. Алтан гартай, чин сэтгэлээсээ хийдэг ажилчин анги, давхарга өнөөдөр үгүй болсныг ажил олгогчид хэлж байгаа. Энэ жилийн хувьд 12000 иргэн ажилд зуучлуулсан. Цалинтай болсон иргэд аль салбарт түлхүү орсныг статистикч хэлнээ.

Яг бодит байдал дээр цэвэрхэн офисст суугаад цэмцгэр ажил хийсэн иргэдийн тоо тун бага байгаа юмаа.Нөгөөтэйгүүр сул ажлын байрны тоо нэмэгдсэн гэх, гэтэл нөгөө талд ажилгүй иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа нь асуудлыг арай өөр өнцгөөс харах цаг болсныг сануулж байна.