Адууг эрүүлжүүлсэнээр гадаад экспорт нэмэгдэх сайн талтай
Адууны сальмонеллёз өвчин нь манай улсад түгээмэл гарч байна. Энэ нь адууны өсөлтийг удаашруулах сөрөг үр дагавартайн зэрэгцээ тухайн махыг нь хэрэглэсэн хүнд гэдэсний халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг. Энэ өвчнийг илрүүлэхийн тулд багагүй хөрөнгө зарж дараа нь эмчилгээ хийгддэг байсан бол Монгол эрдэмтдийн инновацийн төслөөр хурдан хугацааны шинэ оношлуурын үйлдвэрлэл бий болох боломж бүрдэж байна.
Гадныхан манай улсаас адууны махыг экспортлон авах саналыг нэлээд тавьдаг. Гэхдээ эрүүл малын махыг мэргэжлийн түвшинд бэлтгэн боловсруулсан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. БНХАУ зэрэг газруудраа мах гарсаар байгаа ч яг гэрээ хэлэцээрийн дагуу мэргэжлийн түвшинд боловсруулагдсан мах гараад байх нь ховор. Адуунд тохиолддог олон өвчин байдгийн нэлээд түгээмэл нь сальмонеллёз өвчин байгаа. Энэ өвчин нь адууг хээл хаяулдаг, дутуу төрсөн унага гардаг сөрөг талтай учраас эмчилгээг шаардаж байдаг.
Сүрэг адуунд нэг нь өвдөхөд бусад нь дагадаг учраас оношлох гэж багагүй хугацаа зарцуулж түүний дараа эмчилгээ явагддаг. Нөгөө талаар гадагшаа адууны махыг экспортлоход энэ өвчин илэрсэн тохиолдолд хориг тавьдаг учраас хурдан хугацаанд өвчнийг оношлох үйлдвэрлэлийг бий болгох гэж байна. Сальмонеллёз өвчин туссан адууны махыг хэрэглэсэн тохиолдолд хүнд гэдэсний өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас малаа эрүүлжүүлэх нь ч хамгийн чухал арга нь . Монголд инновацийн энэхүү шинэ төсөл хэрэгжсэнээр адууны сальмонеллёз илрүүлэх латекс наалдуулах урвалын цомог үйлдвэрлэж өвчлөлийг хянах боломж бүрдэх бөгөөд энэ нь эрүүлжүүлэх эхлэл тавигдаж байна гэсэн үг юм. Заавал гаднаас үнэтэй оношлуур, эмчилгээг гэхгүй Монгол эрдэмтдийн ухаанаар энэ мэт үйлдвэрлэлийн эхлэл тавигдаж байгаа нь сайн талтай юм.