Ажилгүйдэл өмнөх оны мөн үеэс 29,7 хувиар буурчээ.
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний улирлын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулаа. Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос 6,5 хувиар өссөн үзүүлэлт байгаа бол ажилгүй иргэдийн тоо 29,7 хувиар буурчээ. Харин ифлиаци 0,8 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд 2013 оны эхний улиралд 6165 гэмт хэрэг бvртгэгдсэн нь ємнєх оны мєн vеийнхээс 377 хэргээр буюу 6,5 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 2076 хvн гэмтэж, 306 хvн нас барсан нь ємнєх оны мєн vеийнхээс гэмтсэн хvний тоо 167 буюу 8,7 хуриар нэмэгдсэн байгаа бол нас барсан хvний тоо 13,6 хувиар буурсан vзvvлэлттэй гарчээ. Зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бус сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт өссөөр байгааг хэлж байна. Мөн хэрэглээний үнийн индекс ємнєх сарынхаас 0.8 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 9,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Олон жилийн дундажаас харахад жилийн эхний улиралд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци өндөр хувьтай байдаг. Харин 4-5-р сард буурах хандлагатай байдаг гэдгийг хэлж байна.
Түүнчлэн аймаг нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 3-р сарын эцэст 35,2 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 14,9 мянган хүнээр буюу 29,7 хувиар буурчээ.Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх хандлага байдаг байсан бол энэ жил буурч байгаа нь сайшаалтай юм.
Харин гадаад худалдааны алдагдал хэдэн сая доллараар яригддаг байсан бол энэ удаа алдагдлын хэмжээ буурчээ. Жилийн өмнө алдаж байснаа бодвол 45 хувиар алдагдлаа бууруулж, 76,7 сая ам долларт хүргэсэн байна. Харин нийгмийн салбарын хувьд төрөлт нэмэгдэж, төрсөн хүүхдийн эсэн мэнд бойжиж байгаа сайн мэдээ ч байна.