Архиваас · Улс төр

Украйн улсын ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Петр Прошенко ялж магадгүй

UBS.mn

Өчигдөр Украйн улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн. Санал хураалтанд 20 гаруй нэр дэвшигч өрсөлдсөний 15 нь бие даан нэр дэвшигчид байсан юм. Украйн улсын улс төр тун тогтворгүй, Барууны орнууд болон ОХУ-ын түрэмгийлэл мөргөлдөж байгаа энэ үед дэлхийн нийтийн анхаарлыг шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль маш их татаж байна.

Өнгөрсөн 2 дугаар сарын 21-ний өдөр Украйны ерөнхийлөгч байсан Виктор Янукович огцорсноос хойш дараагийн ерөнхийлөгч хэн байх нь сонирхол татаж эхэлсэн. Хэрэв Украйн улсад эмх замбараагүй байдал газар аваагүй байсан бол ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр товлогдоод байсан юм.

Өчигдөр болж өнгөрсөн санал хураалтын албан ёсны дүн гараагүй байгаа ч чихрийн үйлдвэрийн эзэн, тэрбумтан Петр Порошенко ялах өндөр магадлалтай байна. Тэрбумтан саналын хуудсыг 56 хувийн саналтайгаар тэргүүлж байна гэсэн дүн мэдээ ирсэн байна. Порошенкогийн хувьп Европын холбоонд нэгдэх саналыг дэмжигчдийн нэг төдийгийн мөрийн хөтөлбөртөө УКрайны зүүн бүст үүссэн ОХУ-ыг дэмжигчдийн тэмцэл мөргөлдөөнийг намжааж, энх тайвныг эргүүлэн авчирна гэсэн амлалтыг багтаагаад байгаа юм.

Порошенко хэрэв Украйн улсын ерөнхийлөгч болох юм бол хамгийн түрүүнд зүүн бүсийн Донбасст зочилж ОХУ-ыг дэмжигч тусгаарлах үзэлтнүүдэд эзлэгдээд байгаа нутаг дэвсгэрийг чөлөөлнө гэсэн байна. Мөн Крымыг ОХУ-д шилжүүлэн өгснийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Түүний хувьд ОХУ-тай аюулгүй байдлын шинэ гэрээ байгуулах сонирхолтой байна.

Петр Порошенко, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч

Миний ерөнхийлөгчийн зүгээс хийх анхны айлчлалын төв цэг маань Донбасс байх болно. Би Донбассын оршин суугчидтай ярилцана. Зэвсэг барилгүйгээр гэрээ хэлэлцээр хийнэ гэж бодож байна. Энэ бүхэн тэдний аюулгүй байдал, эрх ашгаа хамгаалах, хэл соёл эдийн засаг үүрэгт ажлаа гүйцэтгэх эрхээ хамгаалахад нь тусална. Бид өршөөлийн хууль батлахад бэлэн байна. Гэхдээ зөвхөн хуулийн дагуу 2 болзол тавьж байна. Ердөө цус урсгахгүй, зэвсгээ хураалгана гэсэн тохиолдолд өршөөлийн хууль үйлчилнэ.

Петр Порошенко: Петро Олоксейвич Порошенко нь 1965 оны 9 дүгээр сарын 26-нд Одессын Болград хотод мэндэлсэн ч ВИннициа хотод өссөн байна. Киевийн их сургуулийн эдийн засагч, олон улсын харилцааны мэргэжилтэн, олон улсын эрх зүй гэсэн мэргэжлүүдээр төгсчээ. Бизнесийн гараагаа какаоны үр зарснаар эхэлж байсан байна. 1990 ээд оны эхэн үед маш цөөн тооны чихрийн үйлдвэр оршин тогтнож байсны нэг нь Порошенкогийнх байсан юм. 2012 онд Форбс сэтгнүүлийн гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтанд тэрбумын хөрөнгөтэйгээр 1,153-т бичигдэж байжээ.

Харин улс төрийн гараагаа 1998 онд Верховна Рада буюу Украйны Парламентад сонгогдсоноор эхэлж байсан байна. 2009-2010 оны хооронд Украйн улсын гадаад хэргийн яамны сайдаар, 2012 худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж, 2007-2012 оны хооронд Украйны Үндэсний банкны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэж байсан байна.